Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн “Тов тогтоох тухай” А/16 дугаар тушаалын 1-д “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг Улаанбаатарын цагаар 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 08.00 цагаас 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 22.00 цаг хүртэл тогтоосугай.” гэж заасан байдаг. Энэ дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаа 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 08.00 цагт цахимаар эхэллээ.
Өмгөөлөгчид Та бүхэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.