Шинэ төрлийн коронавирусний тархалттай холбогдуулан Улсын онцгой комисс тогтмол хуралдаж шаардлагатай арга хэмжээ авах шийдвэрийг гаргаж буй. Энэ сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад нийт батлагдсан тохиололд 40 болоод буй.
Тэгвэл УОК-ын ээлжит хуралдаан энэ сарын 4-нд буюу өнөөдөр 16.00 цагаас товлогдсон байна. Комиссын дарга болон гишүүд мэдээлэл хийх эсэхийг хуралдааны явцад мэдэгдэнэ гэлээ.