Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн таван асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Коронавирусний цар тахлын энэ үед айл өрхийг орлоготой байлгах, ажлын байрыг хамгаалах, ААН-ийн орлогыг тасалдуулахгүйн үүднээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Гэхдээ эрсдэл гаргахгүй байхаар, өндөржүүлсэн дэглэм зөрчихгүй байх боломжийг хайж байна. Дэлхий нийтээрээ ийм аргачлалаар эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-нд шөнийн цэнгээний газар, ресторан, караокег нээх шийдвэр гаргасан. Гэвч иргэдийн хувьд ч ААН-ийн хувьд эрсдэлээс хамгаалах үүргээ бүрэн ухамсарлаагүй байсан учир захирамжинд өөрчлөл оруулсан. Хэзээ аюулгүй байдлаа хангана, тэр цагт нээнэ.
Архидан согтуур, гэмт хэрэг хий гэж цэнгээний газар нээх шийдвэр гаргаагүй.
Дэлхийн томоохон хотуудад халдвар тархсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 9000 гаруй зам талбайг ариутгасан. Ариутгал үргэлжилнэ. Өнгөрсөн хугацаанд үерийн далан, гуу жалгыг цэвэрлэж, ариутгаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэн энэ цаг үед санамсаргүй болгоомжгүй байдлаасаа болж гал түймэр тавих явдал тасрахгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)