Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс хариу арга хэмжээний дадлага сургуулилалтыг Чингэлтэй дүүрэг болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал, дадлага сургуулилалт энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 7-ны өдөр 08.00-18.00 цаг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
Гэхдээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хил буюу Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгтэй хиллэдэг хэсэгт хөдөлгөөн хаахгүй юм байна.
Өөрөөр хэлбэл, Баруун дөрвөн замаас Төв шуудан, Төв шуудангаас хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хүртэл хөдөлгөөн бүрэн хаагдах юм байна. Тиймээс иргэд хөл хорио тогтоохоос өмнө буюу энэ сарын 08.00 цагаас өмнө ажилдаа явах хэрвээ үүнээс өмнө амжаагүй бол аль болох гэрээсээ гарахгүй байх, алба хаагчдын үүрэгт ажилд саад учруулахгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)