Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 41 боллоо.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр вирус судлалын таван лабораторид 371 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд Дорнод аймагт тандалтын шугмаар зургаан хүн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 26 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийснээс бүгдэд нь халдвар илрээгүй. Мөн "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн жолоочийн хоолой нь өвдөж хүчтэй халуурсан. Шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тухайн хүнээс халдвар илээгүй. Тус хүн нь хоолойн архаг өвчинтэй байсан. Харин Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэний ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж, давтан шинжилгээ авч байна" гэлээ.
А.Сүх