Коронавирусний халдвар авсан Турк улсын иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл тэрбээр эдгэрч, эмнэлгээс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Монгол Улсад коронавирусний халдварын 41 дэх тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Үүнтэй зэрэгцэн эмчлүүлж байгаа иргэд эхнээсээ эдгэрч эмнэлгээс гарч байна. Турк улсын иргэний хувьд бүрэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ингэснээр 33 хоног эмчлүүлж эдгэрсний дараагийн хяналтад шилжиж, хянагдахаар боллоо.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа. Өөрөөр хэлбэл, нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 хүн эдгэрч үлдсэн 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)