Коронавирусний хөл хорио тогтоосон энэ цаг үед Улсын онцгой комиссоос шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг энэ сарын 7-8-нд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулахаар болсон юм. Уг асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана.
101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно. Хөл хорио тогтоосон үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй нийтийн тээвэр оруулахгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна” гэлээ.
С.Сүлд