УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Турк, Энэтхэг рүү чартер онгоц хөөргөхөөр судалгаа хийж эхэлсэн. Яаралтай хийхээр төлөвлөж байна. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн бий. Тэдгээрийг хэрхэн татах талаар судалж байна. Турк, Энэтхэгийн дараа эдгээр иргэдийг татаж авах болно.
БНСУ болон Франкфуртаас ирсэн чартер нислэгээр УОК-оос тавьсан таван шаардлага хангасан иргэдийг хамруулсан. Чартер нислэгээр зөвхөн монгол иргэдээ авчрахаас гадна гадаад иргэд эх орондоо буцах боломжийг олгосон. Сүүлийн гурван удаагийн нислэгээр 130 гаруй гадаад иргэн эх орондоо буцсан.
Өнөөдрийн байдлаар 10076 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргасан" гэлээ.