ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа 3Дэлхий дахинд 3.5 сая хүн коронавирусийн халдвар авснаас 1.1 сая хүн эдгэж, 251 мянган хүн эдгэрсэн. Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ эхний тавд дараалж, ОХУ, Франц, Турк, Бразил удаалж байна. Мөн Өмнөд Америкт Чили улсад халдвар эрчтэй тархаж байна. Түүнчлэн халдварын эсрэг эм, вакцин гаргахад зориулж найман тэрбум доллар олгоно" гэдгийг өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Энэ сарын 4-нд коронавирустэй тэмцэх ажлыг дэмжих зорилгоор Билл, Мелинда Гэйтсийн сан, Дэлхийн банк, Глобал сан зэрэг байгууллагуудаас үүсгэсэн санаачилгыг дэмжиж Европын холбооноос хандив амлах цахим уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтыг Франц, Герман, Их Британи, Норвеги, Саудын Араб зэрэг улсууд дэмжиж зохион байгуулсан байна. Цахим хуралд оролцсон 30 гаруй улс нийлээд найман тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг олгохоор амласан байна. Энэхүү санхүүжилтийг амласны дагуу гаргасан тохиолдолд COVID-19-ийн эсрэг эм, вакцин гаргах судалгаа хийхэд зарцуулах ажээ.