Манай улсад коронавирусний батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр нэмж халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Тэрбээр “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 57 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс Сэлбэд халуурсан хоёр хүний шинжилгээ, ойрын хавьтал болох хоёр хүнд шинжилгээ хийсэн. Сөрөг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний сорьц замдаа явж байгаа.
57 шинжилгээг задалбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, тандалтын зорилгоор авсан 20 шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаанд байна" гэлээ.
А.Сүх