Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрсөн билээ.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Давтлагыг сурагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан энэ сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулна. Давтлага зохион байгуулах заавар, чиглэлийг яамнаас хүргүүлнэ” гэлээ.