Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 6-нд нийт 147 хүнд шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор 21 хүнд шинжилгээ хийсэн. Энэ бол томуугийн сүлжээ хяналтын цэгээс ирсэн шинжилгээ. Бүх хариу сөрөг гарсан. Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илрээгүй. Улсын хэмжээнд дадлага сургуулилалт болж байна. Энд ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажиллаж байна. Халдварт өвчин гэдэг утгаараа Эрүүл мэндийн сайд энэ сургуулилалтыг удирдах ёстой. Энэ хүрээнд шаардлагатай бүх зүйлийг бэлтгэж, яг бодит байдалтай нүүр тулсан мэтээр сургуулилалт хийж байна" гэлээ.
Мөн асуудалтай бодит мэтээр нүүр тулж үзэх нь бидэнд туршлага өгнө. Алдаа оноогоо дэнслэнэ. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай чиглэлийг гаргаж өгнө" гэлээ.