Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн зарим улсад халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Өдөрт 80 мянга орчим хүн шинээр халдвар авч байна. Шинэ төрлийн халдвар учир шинж тэмдэг, вирусний бүтэц хувьсан өөрчлөгдөж байна. Энэ сарын 6-ны өдөр буюу өчигдөр зарим эрдэмтэд нэгэн шинэ зүйл судалгаагаар илрүүлсэн байна. Энэ нь вирусний халдвар хүний гутлын улнаас илэрсэн байна. Тиймээс Япон улсад иргэдийн гутлыг улаа цэвэрлэх, гэртээ орохдоо гутлаа тайлж тавин гэртээ орох зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ утгаараа зөвхөн гар, агаар дуслаар биш хувцас хэрэглэлээр дамжих эрсдэлтэй байна" гэлээ.