Монголын паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.
МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хорооны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” хэмээн онцлов.
С.Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш МҮОНРТ-д мэдээний хөтлөгч-хэлмэрчээр ажиллаж байна.
Тэрбээр одоо Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.
Сэтгэгдэл (1)