Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 215 орны 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барсан байна. 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн хяналтад шилжсэн. Эрээн-Замын-Үүд чиглэлд ажиллаж байгаа 40 хүнд тандалт судалгаа хийснээс сэижгтэй тохиолдол илрээгүй. Өчигдөр АНУ-аас нэг иргэн коронавирусний шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан зөвлөгөө авсан.
Дуудлагын хоёр дахь том хэсэг бол эцэг эхчүүд маскаа ил задгай хаяж байгаа талаар хэлсэн. Тиймээс амны хаалтаа зөв хаяж байхыг анхааруулж байна гэлээ. Коронавирус бэлгийн замаар халдварлах эсэхийг БНХАУ-аас судлах шаардлдагатай гэжээ. Учир нь Хятадын эрдэмтэд Covid-19 өвчтэй эрчүүдийн заримынх нь үрийн шингэнд коронавирус илэрсэн байна” гэлээ.