Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ОХУ-д өчигдөр 11200 шинж тохиолдол илэрлээ. Тохиолдлын тоогоор эхний тадвдугаарт бичигдэж байна. Улсмаар хөл хориог Москва хотод энэ сард үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Бразил улсад шинээр 615 нас баралт, 10.5 мянган шинэ тохиолдол илэрлээ. Халдвар эрчтэй илэрч байгаа ч удирдлагуудын зүгээс хөл хориог сулруулах санал гаргасан байна. Харин Япон улсад үндэсний хэмжээнд 95 нас тохиолдол, 13 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага тохиолдол боллоо.
Пүрэв гарагийн байдлаар Япон улсын хэмжээнд нийт 304 иргэн хүнд явцтай байна гэж мэдээллээ.
Герман болон БНСУ-д халдварын тархалтыг амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс коронавирусний хоёр дахь давалгаа эхэлж магадгүйг анхааруулсан байна. ДЭМБ-ын хийсэн шинэ тооцооллоор Африкийн улдс оронд халдварыг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол цар тахлын эхний жилд 29 сая хүн өвчилж магадгүйг анхаарууллаа” гэлээ.
А.Сүх