Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл "Халдвараар 4.1 сая өвчилж, 2.3 сая хүн хэвтэн эмчлүүлж байна" гэдгийг онцоллоо. Тэрбээр "Манай улсад 42 хүн халдвар зөөвөрлөж авчирсан. Эдгээрээс 14 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжсэн. Өнөөдрйн байдлаар 991 хүн ажиглалтад байна. Тэдгээрт 26 эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Орон нутгийн галт тэрэгт 380 орчим эмнэлгийн ажилтан хяналт тавин ажиллаж байна.
119 дугаарт иргэд холбогдож, шаардлагатай мэдээлэл авч байна. Гадаадын таван улсаас 13 иргэн холбогдож халдварын талаарх зөвлөгөө авсан. Амны хаалтаа ил задгай ихээр хяж байна. Хэрэглэсэн амны хаалт нь халдвар тээгч учир гялгар уутанд хийж хаяна уу" гэлээ.