ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 9-нд 397 иргэнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй" гэдгийг өнөөдөр мэдэгдлээ. Энэ тоонд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ мөн багтсан байна.
Мөн Алтанбулаг боомтоор ирж ирсэн тээврийн жолооч нараас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна.