Улаанбаатар хотын захиргааны шинэ цогцолборын эхний блок энэ сард нээлтээ хийнэ. Тодруулбал, хотын захиргааны шинэ барилга нь нийт гурван блокоос бүрдэх бөгөөд эхний барилга нь ирэх сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Нийт 68 мянган м.кв талбай бүхий уг цогцолборыг барьж байгуулахад нийт 97 орчим тэрбум зарцуулахаар төсөвлөсөн. Өнгөрсөн 2018 онд барилгын ажил нь эхэлсэн бөгөөд 2021 онд бүрэн ашиглалтад оруулна гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байсан юм.
Сэтгэгдэл (2)