Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 984 хүн ажиглалтад байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн ДЭМБ-аас тамхи татах нь амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлнэ. Архаг тамхи татдаг хүмүүс халдвараар хүнд өвчилж, нас барах нь их байна гэж анхааруулсан талаар хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцоллоо.
Тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар дахин 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 232 мянга болж халдварын тоогоо хоёрдугаарт буюу АНУ-ын ард жагслаа. Харин Сингапур улсад 884 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Тус улс халдварын тоогоор БНХАУ-ын дараа орж байна" гэв.
А.Сүх