Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Энэ сарын 14-ний өдрийн байдлаар АНУ, ОХУ, Испани, Итали, Бразил зэрэг улсуудад халдварын тархалт өндөр хэвээр байна. ОХУ-д сүүлийн 10 хоногийн турш өдөрт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Тус улсад бүртгэгдсэн халдварын тал хувь нь Москва хотод бүртгэгдэж байна. Харин Бразил улсад 14 мянган тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн өдөр 844 нас баралт бүртгэгдлээ. Дэлхий хэмжээнд эхнээсээ зургаад бүртгэгдэж байна. БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн мэдээллээр Сөүл клубийн голомтод халдварын улмаас дахин 27 тохиолдол нэмэгджээ.
Хятадын Хубэй мужид өнгөрсөн долоо хоногт шинээр долоон халдвар илэрсэн. Энэ хүрээнд оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болсон" гэлээ.
А.Сүх