Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цахлайн дугаар тоотын иргэн О.Болорцэцэг хөрш айлынхаа хөл муутай, өндөр настны амийг аварчээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний орой хөрш айлынх нь тооноор гал дүрэлзэн гарч байгааг харангуутаа айхыг умартан гүйн оржээ. Тухайн гэрт ганц бие, хөл муутай өндөр настан амьдардаг байсан аж. Охин өвгөнийг аваад гэрээс гарах үед гал улам дүрэлзэн асаж, гэр нуржээ.
Үүний дараа тэрбээр гал команд дуудаж, өвгөнд анхны тусламж үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)