Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол нийт 135 болсон байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас энэ сарын 14-нд ирсэн 193 иргэнд шинжилгээ хийхэд дахин 37 хүнээс халдвар илэрлээ. ХӨСҮТ-д нийт 78 хүн хяналтад байгаагаас 17 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийт хяналтад байгаа иргэдийн дунд жирэмсэн хоёр эмэгтэй, хорт хавдартай нэг хүн бий. Сэтгэл санаа нь тайван байна. Эмчилгээ үр дүнгээ өгч байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн 10-15 хувьд нь халдвар илэрч байна" гэлээ.