ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тарааж байна гэж худал мэдээлэл олон нийтэд тараасан. Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг.
Гэтэл нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх иргэн бүрэн гүйцэд ойлгоогүй мэдээллээ сошиалд тавьжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн амьдарч байсан. Тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.
ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа. Халдварын нууц үе 5-6 хоног, цаад тал нь 21 хоногт илэрч байгааг ДЭМБ-аас ч хэлж байна. Гэтэл "Би Монгол улсад орж ирэх явцдаа буюу Төв аймагт халдвар авчихлаа” гэж сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ" гэлээ.
А.Сүх