Компани 2019 онд 138.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж (өртөг нь 131.5 тэрбум төгрөг) орлогын татварт 7.7 сая төгрөг төлж тайлант үед 69.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Хуримтлагдсан ашгийн хэмжээ 10.2 тэрбум төгрөг байна.
Тус компани 28.7 тэрбум төгрөгийн урт хугацаат зээлтэй, 51.9 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлтэй, 24 тэрбум төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй гэж тайлагнажээ.
Компанийн санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцана уу.
Тус компанийн хяналтын багцыг (75 хувь) Эрдэнэс Монгол компани (төрийн өмч) эзэмшиж байна.
Багануур ХК-ийн 2013-2019 оны цэвэр ашиг/алдагдал