Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аянг ЦЕГ-аас зохион байгуулж байгаатай холбогдуулан "Багануур ХК" дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран компани хэмжээнд энэхүү аянг 1 сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо. Уг аяны хүрээнд нийт 12 ажил хийхээр төлөвлөсөн байна.