Э.Номинчулуун захиралтай “Багануур” Хувьцаат компани нь 2019 онд “Эрүүл уурхайчин” хөтөлбөр, “Ус шүүрүүлэх насос станцыг нүүлгэн, шинээр барих”, ЭШ-10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх инновацийн төсөл”, “Уулын станцыг нүүлгэн шилжүүлэх” томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж шанагыг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэснээр нэг шанага худалдан авах зардлыг 40 хувиас дээш бууруулж, зардлыг хэмнэснээс гадна 18.6 сая метр.куб хөрс хуулж төлөвлөгөөг 102 хувиар, 4,1 сая.тонн нүүрс олборлож төлөвлөгөөг 100 хувиар, 3,2 сая тн нүүрс борлуулж төлөвлөгөөг 101.2 хувиар биелүүлж, сүүлийн 3 жилд нүүрс гаргалт 4-5 сая.тонн, хөрс хуулалт 20-21 сая.метр.кубээр, хөрөнгө оруулалтын ажил өнгөрсөн оноос 12.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн амжилтаараа оны тэргүүний үйлдвэр, аж ахуйн газраар шалгарлаа.