Коронавирусний халдварт дэлхийн 216 улс, орон, нутаг дэвсгэрт тархаж, 5 сая гаруй хүн өвчилж, 93 мянган хүн 24 цагийн дотор шинээр халдвар авсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 9000 гаруй хүн халдвар авсан.
Мөн Буриад, Тува улсад 34-95 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсад нийт 141 тохиолдол батлагдснаас 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Ажиглалтад байсан нэг хүн өндөр халуурч ХӨСҮТ-д шилжүүлсэн байна. Тусгай дугаарын утас руу гадаад дахь 11 иргэн холбогдож, халдварын талаарх мэдээллийг авсан байна. Түүнчлэн ДЭМБ-аас хүүхдийн товлолт вакжинжуулалт, өндөр настанд анхаарч амин дэмээр дэмжиж, халдвараас сэргийлэхийг анхааруулсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.