УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болох билээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулахаас гадна хөл хориог сунгах эсэх, гадаад дахь иргэдээ татан авах арга хэмжээ зэрэг чухал асуудлын талаар сонсгол хийж, холбогдох шийдвэр гаргана. Тэгвэл УОК-ын шийдвэрийн дагаа ОХУ-аас энэ долоо хоногт нийт 500 оюутан татан авах гэж байна. Тодруулбал, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хот дахь оюутнуудыг Алтанбулаг боомтоор энэ сарын 26, 27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлтээ 1000 гаруй иргэн гаргаад буй юм.
Сэтгэгдэл (1)