11 дэх удаагийн Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалт Малайз улсад болж өнгөрлөө.
Тус шалгаруулалтад 30 орны 200 гаруй компани оролцсон бөгөөд Ази-Номхон далайн бүсээс бидний сайн мэдэх Samsung, Bridgestone, Adaro, Michelin зэрэг групп компаниуд өрсөлдсөн байна.
Монголоос Энержи Ресурс компани өрсөлдөж “Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд”-ээрээ Gold буюу ТОП шагналыг хүртлээ. Энержи Ресурс компани 2009 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, уул уурхайн чиглэлд мэргэшүүлэн сургах урт хугацааны төсөл хөтөлбөрүүд нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Шалгаруулалтыг хийхдээ тухайн компанийн хууль, дүрэм журмаа мөрддөг байдал, санхүүгийн чадавхи зэргийг харгалзахаас гадна төсөл хөтөлбөрүүд нь ганц удаагийн биш, урт хугацаанд бодит үр өгөөжтэй эсэхийг голчлон хардаг аж.