БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Соёл, урлагт хөрөнгө оруулагч 2019 оны шилдэг байгууллагууд”-ыг тодруулахад,
-Төрийн байгууллагаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
-Бизнесийн байгууллагаас М-Си-Эс Групп
-Төрийн бус байгууллагаас Монголын Урлагийн Зөвлөл шалгарлаа.
Өнгөрсөн хугацаанд М-Си-Эс Групп нь
-Дуурь бүжгийн эрдмийн театрт үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийн нот, клавир, партитурын эх хувилбарыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн төсөл,
-Монголын уран сайхны болон баримтат 200 илүү бүтээлийг HD форматад хөрвүүлсэн “Монгол кино HD” төсөл,
-“Занабазарын музей”-д, “Занабазарын нууц” төсөл зэргийг хэрэгжүүлсэн бол,
2019 онд,
-Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төслийг санхүүжүүлсэн юм.