Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 22 хүний шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр хийсэн шинжилгээ бүгд сөрөг гарсан. Задалж хэлбэл, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болон тандалтын зоригоор цуглуулсан сорьцууд багтсан.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эдгэрч гарсан 33 хүнээс 19 нь сувилалд байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 125 хүн эмчилгээ болон тандалт судалгаанд хамрагдаж байгаа юм. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ.
А.Сүх