зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдний амийг хэн хариуцах юм бэ. Э.Бат-Үүл үү, Ш.Бат-Энх үү эсвэл бүр Н.Батсүмбэрэл үү?

2020-5-28
0
ЖИРГЭХ

Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хотын үе үеийн удирдлагуудын харалган шийдвэрийн харгайгаар дөрвөн хүүхэд амь насаа алдлаа. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газраас хумсалж, наран шарлагын талбай байгуулах зөвшөөрөл олгосон хотын дарга асан Э.Бат-Үүлийн шийдвэртэй шууд холбоотой асуудал.

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлгийн газраас 3.3 га талбайг нь Э.Бат-Үүл дарга “Ханталст” ХХК-д 2014 онд олгосон байна. Уг шийдвэр нь тухайн үедээ багагүй дуулиан дагуулж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймдээ ч бүхэл бүтэн зургаан жил болж байхад наран шарлагын талбайгаа ч байгуулсангүй. Харин ч энд тэнд газар ухаж, нүх гаргасан байдалтай өнөөг хүрчээ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж, зөрчил арилгах албан даалгавар өгсөөр ирсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд, "Ханталст" компанитай холбоотой газрын асуудлыг АТГ-д өгчээ. Энэ нь 2018 он.

Үндэслэлдээ уг компанид газар олгосон нь Газрын тухай хууль, Авлигтай тэмцэх тухай хууль зэрэг олон хууль тогтоом зөрчсөн байна. Тиймээс шалгаж өгч, холбогдох арга хэмжээ авна уу” гэсэн утгатай.

Гэтэл АТГ-аас гомдлыг шалгаад холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн харалган бөгөөд явцуухан хариу өгч. Ингээд мэргэжлийн хяналтын газрын арга мухардсан учир албан даалгавар өгөх, зөрчлийн хэрэг нээх зэргээр амь аргацаасаан байдлаар өнөөг хүрчээ. Мэргэжлийн хяналтынханд дийлдээгүй Ханталстынхан барилгын суурин хэсгийн нүхээ зөвшөөрөлгүй ухаж. Гэтэл яг тэр ухсан нүхэнд нь тогтсон тогтоол усанд нь дөрвөн хүүхэд амиа алдсан байна.

 

ХОТЫН ДАРГА НАРЫН ХАРАЛГАН  ШИЙДВЭР

Э.Бат-Үүл даргын газар ашиглуулах тухай шийдвэрийг цуцлуулахаар хотоос эсвэл аль нэг төрийн байгууллагаас шүүхэд хандсан гэх мэдээлэл одоогоор алга. Энэ сарын 27-нд буюу өчигдөр орой нийслэлийн холбогдох албан тушаалтнууд зөвхөн АТГ-д гомдол гаргаж байсан гэснээс биш шүүх гэсэн үг ганц ч удаа ганхийсэнгүй.

Юутай ч Э.Бат-Үүл даргын шийдвэрээр “Ханталст” ХХК-ийнхан 3.3 га газар ашиглах эрхтэй болсон.

Ингэхдээ бүр барилга байшин барих ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн байна. Ингэж дур мэдэхдээ Маршлын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.5 км дугуйн замыг дундуур нь сэтэлж байхтай энэ сарын 10-ний өдөр хотын дарга С.Амарсайханд үйлдэл дээрээ гардуулсан гэх.

Уг үйлдлийг нь харсан хотын дарга ихэд уурлаж, ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийхийг даалгасан байгаа юм. Ажлын хэсэг ажиллаж. Үр дүн, тайлангаа энэ сарын 20-ний өдөр хотын удирдлагуудад танилцуулжээ. Танилцуулгаар “Ханталст ХХК нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Холбогдох байгууллагаас гаргасан зөрчил арилгах албан даалгаврыг биелүүлдэггүй” зэрэг зөрчил илэрсэн тул хариуцлага тооцох ёстой гээд мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуулыг чөлөөлөх тухай хүртэл яригдаж. Гэвч эл ширээ тойрсон уулзалтаас хойш долоохон хоногийн дараа дөрвийн дөрвөн хүүхэд амиа алдсан нь энэ.

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА

С.ЭРДЭНЭТУУЛ ГЭЖ ХЭН БЭ?

Түүнийг Нарантуул захын босс Ш.Сайхансамбуугийн охин гэдгээр нь олон нийт илүү сайн мэднэ. НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсон. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилсон боловч МАН-аас итгэл үзүүлээгүй. “Нарантуул” зочид буудалд менежер, “Голомт” банкны картын төвд цалингийн карт хариуцсан мэргэжилтэн зэрэг ажил хийж байгаад Гадаад харилцааны яаманд ажиллах болсон. Улмаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт өрсөлдөж, ногоон гэрлээр гарсан. Ингэж  л НИТХ-д тухалж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг толгойлох замналаа зассан нэгэн.

Түүнийг эл албыг авсны дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг тохижуулах нэрээр албан тушаалтнуудад үйлчилсэн, танил талаараа тохижилт хийлгэсэн зэрэг хардлага цөөнгүй гарч байсан.  

Харин С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оройн цагаар ажилладаг, үйлчилгээ эрхлэгчид нь зөвшөөрөл авахгүйгээр хулгайгаар ажиллах тохиолдол их гардаг. Энэ бүхнийг хүчрэхгүй байна гэж мэдэгдэж байв.

Эндээс ажлын туршлага гээд хэлчих гавихгүй нэгэнд бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг даалгасан нь хүндэдсэн ачаа байв уу гэж харагдахаар.

Харин тус цэцэрлэгт хүрээлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлд нь НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Ц.Оюунтунгалаг, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Д.Мөнхсайхан гэсэн хүмүүс ажилладаг юм байна. Энэ утгаараа тэд ч гэсэн хариуцлагаас бултах газаргүй болов уу.

Тэгвэл түүнээс буюу С.Эрдэнэтуулыг ажлаа авахаас өмнө Ш.Алтанцэцэг даргаар нь ажиллаж байв. Түүний хувьд Э.Бат-Үүл дарга "Ханталст" ХХК-д 3.3 га газар ашиглах зөвшөөрөл олгох үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан.

Хэдий ийм ч гэлээ тус цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөгийн өнгө төрхийг бий болгоход гар биеэ дайчилсан гэж үнэлэгддэг.

Энэ нь ч үнэн. Харин С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаа авснаас хойш цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө төрх гундаж, гавьтай бүтээн байгуулалт өрнөөгүй гэх. Энэ нь ч магад дээр хэлсэнчлэн ажлын туршлага, дадлагатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Юутай ч энэ сарын 20-нд С.Эрдэнэтуулыг чөлөөлөх тухай асуудлыг хотын удирдлагууд ярилцсан байна. Гэхдээ дөрвөн хүүхэд амь насаа алдсан хэргийн хариуцлага үүгээр дуусах уу, үгүй юү гэдэг асуудал цаашид яригдах биз ээ.

 

ХУУЛИАС ДЭЭГҮҮР МЭДЭЛТЭЙ ХАНТАЛСТ ХЭНИЙ КОМПАНИ БЭ?

Тус компанийн хувьд 2005 оны арваннэгдүгээр сарын 23-нд байгуулагдсан юм. Үйл ажиллагааны чиглэл нь худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа, гадаад худалдаа.

Захирал, үүсгэн байгуулагчаар нь Шагдарсүрэн овогтой Бат-Энх гэж хүн байдаг юм байна.

Тус компанид хотын дарга асан Э.Бат-Үүл газар ашиглах зөвшөөрөл олгох үед ихээхэн хардлага дагуулж байсан. Энэ талаараа Ш.Бат-Энх хэвлэлд цөөнгүй тайлбар өгөхдөө ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлаагүй нь дөрвөн хүүхэд амиа алдах үндэс болсон гэхэд болно.

Тэгвэл уг компанийг Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяагийн оролцоо байдаг бололтой.

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй "Хан талст" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. Гэвч компанийн УБЕГ-ын нээлттэй мэдээлэлд зөвхөн Ш.Бат-Энх гэж хүн бүртгэлтэй байгаа юм.

Эл мэдээллийг хооронд нь уяж холбож үзвэл, Ш.Бат-Энх, И.Нарантуяа хоёр нь ямгэр бүлийн хүмүүс бололтой юм. 

 

ДЭНЖИЙН 1000-Д ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БАЙСАН БОЛ

ИЙМ ЗҮЙЛ БОЛОХ БАЙВ УУ?

Улаанбаатар хотын амьдрахад таатай орчин болгохоор холбогдох албаныхан аль чадлаараа зүтгэж байгаа. Гэхдээ зүтгэл, хүч бүрийн дэргэд хариуцлага гэдэг үйл заавал дагалдах ёстойг энэ удаагийн харуусалтай хэрэг батлан харууллаа. Одоогоос хоёрхон жилийн өмнө эмийн сангийн үүдний цахилгааны ил мантожнаас болж бяцхан хүү амиа алдсан, сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүү хөл бөмбөгийн хаалганд дарагдаж амиа алдсан гээд гашуун түүхийг дурдаад барахгүй. Тэгвэл яагаад дөрвөн хүү амиа алдах болов.

Амиа алдсан хүүхдүүдийн хувьд Чингэлтэй дүүрэг, Дэнжийн мянга орчимд амьдардаг байсан.

Хотын төвтэй хаяа залгадаг эл дүүргийн, эл гэр хорооллын өнгө төрх ямархуу байна вэ. Хүүхдийн тоглоомын талбай гээд хэлчих зүйл бараг байхгүй. Хаашаа л харна сул шороо шуурч энхэл донхолтой гудамж. Ийм орчинд хүүхдүүд ХОЁР ГҮҮР давж тоглохыг хүсэхгүй гээд яалтай. Хэрвээ хүүхдийн тоглоомын талбай, адаглаад сагсны талбай хүүхдүүдэд хүрэлцээтэй байсан бол хөөрхий тэр хүүхдүүд хөөсөнцөр дээр амиараа дэнчин тавьж тоглож наадах байсан гэж үү.

Дөрвөн найз нь нүднийх нь өмнө амиа алдсан. Тэд найзуудаа аврах гэж, хамгаалах гэж хичээсэн. Гэвч найзууд нь нарт хорвоогоос хэдийнэ буцсан.

Энэ бол ганцхан Чингэлтэй дүүргийн өнөөгийн төрх биш. Энэ бол хотын захын гэр хорооллуудын нийтлэг төрх. Тэнд хүүхэд тоглож наадах талбай алга, бусдаас айж бэргэхгүй байх боломж алга. Хаашаа л харна харанхуй гудамж, эмх замбараагүй хөлхөх автомашин. Ийм эрсдэлтэй нөхцөлд гэр хорооллын жаалууд хүн болох гэж тэмцэлдэж байна.

Тэд ийм л нөхцөлд ирээдүй гуйсан харцаар биднийг ширтэж байна.

Гэтэл бид юу хийв, юу бүтээв. Зөвхөн тэр тэгэх байсан, тэр тэгээгүй гэж нэг нэгнээ чичилж, арьсаа хамгаалсаар ирсэн. 10-хан настай хүү тогонд цохиулж нас барахад ч, сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдахад ч мөн л ингэж арьсаа хамгаалсан. АРЬСАА ХАМГААЛАХ ГЭСЭН БИДНИЙ АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛ ХЭДИЙ БОЛТОЛ ҮРГЭЛЖЛЭХ БЭ. Та биднээс болж хэчнээн бяцхан зүрх цохилохоо болих вэ.

Тэдний амиа алдсан хэргийн хэн хариуцах бэ?. Газар ашиглах зөвшөөрөл олгосон Э.Бат-Үүл дарга уу, эсвэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан компанийн захирал Ш.Бат-Энх үү. Эсвэл бүр хүүхдэд ээлтэй орчин бий болгож чадаагүй Чингэлтэй дүүргийн экс Засаг дарга Ж.Эрдэнэбат уу, эсвэл шинэхэн Засаг дарга Н.Батсүмбэрэл үү. Эсвэл хууль зөрчиж буйг нь хараагүй өнгөрсөн Баянзүрх дүүргийн удирдлагууд уу???

Хэн нь ч бай, хүүхдүүд дахин хайртай аав, ээжийнхээ энгэрт эрхлэн наадахгүй. Энэ л бидний үнэн төрх.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (66.181.161.127)
    Батүүл ямар хамаа байнаа хууль зөрчсөн бол цуцлаад болиулах бүрэн эрх нь 65д байлаа ажил явуулж байсан бол МХГ гээд бүхэл бүтэн агентлаг хууль хяналтууд байхад одоо улс төржихөө боль
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.36)
    Хөөрхий дөө. Бурхан болооч хүүхдүүд Чингэлтэй дүүргийн 12-р хороо тоглоомтой дэлгүүр буудал хавиар амьдардаг хүүхдүүд бна. Яг үнэнийг хэлэхэд энэ насны хүүхдүүдийн тоглох талбай энэ хавьд байдаггүй юм. Бага насны хүүхдүүдийн тоглох талбай бол байгаа. Энэ насны хүүхдүүд спортоор хичээллэх дуртай бдаг. Ганц 2 сагсны шийдтэй талбай л энд тэнд бдаг. Тэнд хүүхдүүд шаваастай. Хорио цээртэй гээд сагсны кольцог авсан сураг бсан.Мөн энэ хавийн хүүхдүүд машин зам дээр дугуй унаж скутёр роликоор тоглож бна. Ер нь эрсдэл өндөртэй.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.99)
    Э.Бат-үүл
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Иргэн (192.82.64.56)
    Авлигажсан нийгэмд эрсдлийн удирдлага байдаггуй юм
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.55.191.194)
    Анх байгуулж байхдаа 1280 га гэж байсан бна.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.212.222)
    Ajaa taij Algaa Puntsag geh umnuud ur huuhedgui yu esvel ajil hiideggui gertee huuhed haraad suudag um uu? Ard tumen talhnii mongoniihoo toloo ajil hiij ur huuhdee orhiod l yvj bga. Huuhdiin buruu bish huuhed iim l genen orovdmoor baidag. Bat uul Bat enh ni ylaa edelbel taarna.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    Yag odoo hotiin darga l iimerhyy baliar umiig yanzalj ehelsen , Mongoliin tor hezeech uls hotoo anhaaraagui shyydee shuluuhan helehed…songuuli, albaan tushaal, heel hahuuli huuli zorchih ajluudiig l hiij suudag ynen ni ter shdee…..ard irgediin ayulgui baidal deer yuch hiideggui hogiin novshnuud….hariuzah estoi byh hynd mash hurdan hariuzlaga toozooch !!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    Yag odoo hotiin darga l iimerhyy baliar umiig yanzalj ehelsen , Mongoliin tor hezeech uls hotoo anhaaraagui shyydee shuluuhan helehed…songuuli, albaan tushaal, heel hahuuli huuli zorchih ajluudiig l hiij suudag ynen ni ter shdee…..ard irgediin ayulgui baidal deer yuch hiideggui hogiin novshnuud….hariuzah estoi byh hynd mash hurdan hariuzlaga toozooch !!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    Yag odoo hotiin darga l iimerhyy baliar umiig yanzalj ehelsen , Mongoliin tor hezeech uls hotoo anhaaraagui shyydee shuluuhan helehed…songuuli, albaan tushaal, heel hahuuli huuli zorchih ajluudiig l hiij suudag ynen ni ter shdee…..ard irgediin ayulgui baidal deer yuch hiideggui hogiin novshnuud….hariuzah estoi byh hynd mash hurdan hariuzlaga toozooch !!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.212.222)
    medeej baatar tsolt batuul yl huleeh estoi hotiin darga baisan hun hend haana gazar ogch boloh bolohguigee ch meddeggui zonog teneg ni dendsen shunalaas oor id shidgui.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Ус тогтсон нүхийг хамгаалах үүрэг хүлээсэн (хүлээх ёстой) этгээд л 4 хүүхдийн амины төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой!!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Үмхий МАН АН хоёр нам нэртэй мафигаас дэвшсэн хүмүүст битгий саналаа өгөөрэй 30 жил болоход гэр хорооллоо байраар хангах боломж 100 хувь байсан Эд нар хэдэн арван тэрбумаар нь идээд улс хөгжихгүй бяцхан үрс минь гэр хороололд тоглох газаргүй бна
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.119.42)
    Хүрэлсүхийн засгийн газар энэ асуудалд шууд буруутай. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Бат
      Яагаад ганцхан хүрэлсүх гэж! Өнгөрсөн 30 жил төр барьж байсан бүхэн хариуцлага хүлээх ёстой.
      2020 оны 05 сарын 28
  • zochin (202.179.27.22)
    yg odoo ajil chariuuchaj bgaa Amarsaichan, Churelsuch ,ter onchgoi baidliin gazar chariuuchlaga chuleech estoi.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.15.10)
    онцгой дэглэм зарласаар байтал хүүхдүүдээ эзэнгүй орхиж байгаа эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөддөө дүгнэлт хийх
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • 4-н сүнс (202.21.107.112)
    Бидний амь нас хариуцлагагүй, авилгач ардчилал нэртэй эмх замбараагүй, дэг журамгүй бадлаас болж үрэгдлээ.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Suns (202.21.107.112)
    hulgaich Bt-uul tuuni Mongold oruulj irsen zolbin ardchilal hariutsah yostoi.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • estoi olood hellee shyy…Ardchilal chin er ni ih zolbin bolgood baidag ulsuudiig, odoo yed ardchilaal chin tiim zov zuil bish gedgiig delhii yarij baina, gemt hergiin choloot niigem l bolood baina ardchilliig buruu ashiglaval
      2020 оны 05 сарын 28
    • estoi olood hellee shyy…Ardchilal chin er ni ih zolbin bolgood baidag ulsuudiig, odoo yed ardchilaal chin tiim zov zuil bish gedgiig delhii yarij baina, gemt hergiin choloot niigem l bolood baina ardchilliig buruu ashiglaval
      2020 оны 05 сарын 28
  • Algaa puntsag (202.9.46.76)
    Tsar tahliin ued yamar juram uilchilj bui bilee. Ur huuhdee buu hel mal surgee harj handaj ur huuhdee anhaarch usgudug baisan bilee bid. Hatuuch gelee Etseg eh ni hariutsna.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.61)
    BATUUL BATENH NARIN 4 HUNI AMIG AMIAR SOLINO
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Ajaa taij
      Chi ur huuhedtei bol sain harj handaj bai. Asuudal uuschihvel uuruusuu zailuulj aiig amiar solih tuhai poporklj bolohgui. Bat zandan Auyr Ouyka ah man aav chini zaaj uguugui l bailtai.
      2020 оны 05 сарын 28
  • zochin (66.181.171.26)
    bat yyl
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.128)
    БАТ-ҮҮЛ ЯАХ ВЭ !!! МАН-ЫХНЫ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ ИРЭЭД УРД ДАХЬ ЗАСГИЙН ҮЕД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН АЖЛУУДЫГ УЛСТӨРЖҮҮЛЭН УНТРААЖ ГАЦААЖ ЗОГСООЖ ХААЖ БООЖ ИРСЭНИЙ ГАЙ ЭНЭ !!! ЭРХ БАРИГЧИД ЯМБЫГ НЬ ЭДЭЛЖ БАЙЖ ЯЛЫГ НЬ ҮҮРЧ СУР !!! БҮТЭН 4 ЖИЛ БУСДАД БУРУУГАА ЧИХЭЖ ИРЛЭЭ !!!
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
    • Бат
      Өнгөрсөн 30 жил төр барьж байсан, тэдний буянаар ард түмний боломжоос хулгайлагчдыг шүүх өдөр удахгүй ирнэ. Ардын нам, ардчилсан нам хоёрыг тараах хэрэгтэй.
      2020 оны 05 сарын 28
    • Ajaa ni
      Ok
      2020 оны 05 сарын 28
    • Зочин
      Батүүл яах вэ? ч гэх шиг. Овоо босгоогүй бол гэдэг биз дээ.
      2020 оны 05 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 56 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК