Батбаатар бол засаагүй алмааз, Одгэрэл бол зассан алмааз. Алмас Батбаяр бол засаагүй алмааз, Хонхны Цогтсайхан бол зассан алмааз.
--- 1990-ээд оны эхээр Бадарчин Батбаатарын шүлгийг уншсан "ерээд оны найрагчид" өөрсдөөсөө ичсэн үү, яасан бүгд л хэвлүүлэхээр зэхсэн, шүлгийнхээ нэг нэг номоо шатаасан байдаг юм. Тэгэхээр том найрагч байх нь.
Хувь хүн миний бодлоор Батжаргалын ОДГЭРЭЛ бол №1 найрагч. Энэ хоёр томын талаар сэтгүүлч Б.Ганчимэг гавьяатаас сонирхоход "Батбаатар бол засаагүй алмааз, Одгэрэл бол зассан алмааз" гэж оносон томьёолол хэлсэн.
--- Бидний үеийн сэтгүүлчдийг ярихад "Алмас Батбаяр бол засаагүй алмааз, Хонхны Цогтсайхан бол зассан алмааз байж. Зассан алмаазыг бриллиант гэдэг байх шүү.
Б.Ерэнтэй