ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авах Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тодруулбал, нийт 549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчилах бэлтгэл ажлыг хийсэн.
1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудал Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн юм.