Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 6-нд лабораториудад 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Мөн 185 хүний давтан шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, тандалтын гурав, 25 жолооч гэсэн шинжилгээ авч хийхэд коронавирус илрээгүй. Мөн дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Нийт 193-аас 75 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 153 хүн эмчлэгдэж байна" гэлээ.