Зуслангийн чиглэлд зорчигч нэмэгдсэнтэй холбоотойгоор сарын 10-наас эхлэн дараах гурван чиглэлийг нэмэгдүүлэхээр боллоо.
Тодруулбал, ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос,
ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос,
ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үйлчлэхээр бэлтгэл ажлыг ажлыг хангажээ.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.