Нийтийн тээврийг төрөлжүүлэн шинэчлэх, автозамын түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд давхар автобус явуулах, такси үйлчилгээг шинэчлэх, агаарын дүүжин зам барих зэрэг олон ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах 70 гаруй зорчигчийн суудалтай давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлыг ”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГ хангажээ.
Ингэхдээ урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг нь Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн зургаан жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан байна.