Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хорооллын 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

2020-6-12
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа.

Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Анх 2013 онд тухайн хорооны 318 өрх нэгдэн өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах санал хүргүүлсэн байдаг. Улмаар 2015 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас тухайн хэсгийн нарийвчилсан иж бүрэн судалгаа хийсэн байна. Мөн тус хорооны 24 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөлтөд тусгажээ.

246 Гэр хорооллын 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Шинэ барилга” ХХК эхний ээлжинд төслийн зорилгод нийцүүлэн өөрийн эзэмшлийн газар дээр 126 айлын орон сууцыг барьж байгаа юм. Барилгыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах аж. Энэ талаар “Шинэ барилга” ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм “Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбарт 3500 айлын орон сууц, амины таун хаус барих юм.

Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлнэ. 2013 оноос эхлэлтэй уг ажлыг 2019 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит ажил болгосон. Мөн нийслэлээс инженерийн дэд бүтцийг шийдэж өгч байна.

Эхний ээлжинд 126 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар иргэд заавал нүүж, газраа чөлөөлөх шаардлагагүй болсон онцлогтой. Тодруулбал, байр ашиглалтад орох хүртэл иргэд хашаандаа амьдарч, ашиглалтад орсны дараа газраа чөлөөлөх юм” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва батламж гардуулах үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулж, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахаар сэтгэл нэгдсэн иргэд та бүхэндээ нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэж, амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Ялангуяа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. Он  гарснаас хойш иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эрчимжүүлж Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 500 орчим өрхөд орон сууцны түлхүүрийг нь гардуулаад байна. Өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын амны 10 га газарт “Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Өнөөдөр Та бүгд 318 өрхийн 2013 онд гаргасан санаачилга өнөөдөр бодит ажил болж, төсөл хэрэгжүүлэгч компанид батламж гардуулж байна. Төсөл хэрэгжүүлэгч хариуцлагатай ажиллах ёстой. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжиж, нөгөө талдаа иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж буй онцлогтой” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг байгуулан, “Шинэ барилга” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд оролцсоноор газар чөлөөлөх үйл явц болон барьж буй барилгын чанарт эерэг хяналт тавих давуу талтай юм.­

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.183.180)
    монгол орны хөрс, ус, ургамал, амьтан маш эмзэг байдаг учраас газраа сэргээхийн тулд хамгаалж нүүдэллэж сийрэг зөв амьдарсаар иржээ. Хот нь ч нүүдэг байж, ардчилал нэрийн доор, газар хувьчлалыг буруу явуулж ногоон бүс рүүгээ нэвтэрч хүрээлэн буй орчиныг маш буруу бодлогоор бохирдуулж алдаа гаргасаар байгаа намуудын эзэд, гар хөл бологчдыг сонгууль нэртэй шоугаар дахин дахин сонгож байгаль орчноо буруу бодлогоор доройтуулж устгасаар байх уу
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    5 цаг 1 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    5 цаг 12 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    6 цаг 54 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    8 цаг 3 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    8 цаг 13 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    9 цаг 11 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    11 цаг 24 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    11 цаг 34 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    11 цаг 43 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    12 цаг 4 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК