ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 250 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн.
Өнөөдөр сайхан мэдээтэй. 10 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Үүнээс найм нь оюутан байна. Оюутнууд 17-19 хоног эмчлэгдсэн.
Үлдсэн хоёр иргэний нэг нь элэгний хавдартай 64 настай иргэн байна. Тэрбээр 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Нөгөө нь 49 настай иргэн 55 хоног эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, эмчилгээнд байна" гэлээ.
А.Сүх