ЭМЯ-наас цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Я.Буянжаргал: Энэ сарын 17-ноос эхлэн Сөүлийн транзит нислэг, Сөүл-Улаанбаатарын нислэг, Франкфурт зэрэг тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хангаж байна. Урьдчилсан байдлаар эрхтэн шилжүүлсэн суулгасан хүний донор болсон иргэд болон бөөрний диализ эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ гэсэн.
Тусгаарлах байранд 1854 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн байна. Орон нутагт мөн иргэд гэрийн тусгаарлалтад байна" гэлээ. Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн 19 настай оюутан 32 хоног эмчлүүлээд дараагийн сувилалд шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 197, үүнээс эдгэсэн 109 тохиолдол боллоо. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. Үүнээс нэг хүүхэд, covid-19-ийн халдвартай жирэмсэн гурван хүн байна. Мөн чихрийн шижин өвчтэй 1 хүн байна" гэлээ.