Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Сувдгэрэл “Өнөөдөр төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, үйлдвэрүүд үр дүнгийн шагнал жил бүр олгож байхад манай байгууллага сүүлийн таван жил нэг ч удаа өгөөгүй. Шалтгаан нь үйлдвэр ашиггүй ажиллаж байгаатай холбоотой гэсэн. Харин алдагдалд хүргэж байгаа гол шалтгаан нь менежментийн зардлын нэмэгдэл. Тухайлбал, 2017 онд 27 тэрбум төгрөгийг техник тоног төхөөрөмжийн түрээсэнд төлсөн байна. Манай компани Монгол Улсдаа хамгийн их хүдэрийн нөөцтэй стратегийн ордыг ашигладаг.
Бид 24 цагийн турш олборлолт хийж, хоёр хөрш рүүгээ гаргадаг. Гэтэл үйлдвэрийн ажилчид хамгийн бага цалин авч байна. Уул уурхайн салбарын ажиллагсдын дундаж цалин 2.6 сая төгрөг байхад бид үүний 50 хувийг ч авахгүй байна. Мөн хээрийн нэмэгдэл, илүү цагийн хөлсийг олгодоггүй. Баялгийг гардан бүтээж буй ажилчид баялгаас хүртэхгүй байна. Бид үйлдвэрийн ирээдүйд итгэлгүй, сэтгэл нь гундуухан ажиллаж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)