Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09.14 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 253 иргэн эх орондоо ирэх юм. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.