Шинэ төрлийн коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮт-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 16-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид нийт 316 шинжилгээ хийсэн. Үүнээс халдвар илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүний давтан, тандалтын 23 зорилгоор сорьц, Алтанбулгийн хилээр орж ирсэн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ хийгдсэн.
Мөн өнөөдөр сайан мэдээтэй. Хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нэг нь Батлан хамгалаах сургуулийн 19 настай оюутан байна. Тэрбээр 33 хоногт эдгэрсэн. Нөгөө нь 15 настай сурагч юм. 31 хоногт эдгэрсэн.
Нийт 111 хүн эмчлэгдэж эдгэрээд байна. Одоо эмчилгээнд байгаа 86 хүн байна. Үүний 78 нь хөнгөн, найм нь хүндэвтэр гэсэн оноштой байна.
Тандалт судалгаа үргэлжилж байна. Бид дараагийн үүргийн онгоцыг хүлээн авах бэлтгэлэээ хийж байна" гэлээ.
А.Сүх