Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.43 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Өчигдөр Сөүлийн транзит нислэгээр 257 иргэнээ татан авсан билээ.