Улсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандартад нийцсэн “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төв”-ийг нээлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай улсын ууган эмнэлэг 95 жилийн ойтойгоо золгож байна. Богино хугацаанд маш зүйлийг хийж хэрэгжүүлж байна.
Өнөөдөр хүн амаа өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн үзлэгийн багцын хүрээнд үйл ажиллагаа явуулах тусгай төв нээж байгаад баяртай байна. 18-34, 34-45, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн дөрвөн багцыг санал болгож байна. Тухайлбал, ходоод болон шулуун гэдэсний дуран, унтуулах, унтуулахгүй хийх мэс заслыг газар дээр нь хийх боломж бүрдүүлсэн.
Иргэдийн дунд гадагшаа явж бүрэн оношилгоо хийх сонирхол их байдаг. Одоо гадагшаа явах шаардлагагүй” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)