Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эЭнэ сарын 22-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨНҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 424 хүний шинжилгээ сөрөг гарсан гэдгийг мэдээллээ.
Тодруулбал, “Харин Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Эдгээр нь 26-31 насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байна.
Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн, тандалтын зорилгоор хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн, Увс аймагт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээг хийсэн.
Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолооч, Дорноговь аймагт ажиллаж байгаа явуулын лаборатори 170 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгээр таван хүн нь тавуулаа Цэргийн сургуулийн оюутан. Нийт батлагдсан тохиолдол 215 байгаагаас 158 хүн эдгэрсэн. Эмчилгээнд 57 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, зургаан хүн хүндэвтэр гэж үнэлэгдсэн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)