зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-5

2020-6-24
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Тэд авто вокзалаас автобусандаа сууцгаан хөдлөв. Цэцэгээ замын турш нэг л зүйл бодно. “Яаж ч байсан хүүгээ үлдээж болохгүй. Хадам ээжтэй учраа олох ёстой. Гэхдээ яаж. Дахиад л загнах байх даа, хань минь байхад бид хэзээ ам муруйж байлаа даа. Уг нь сайн хүн юмсан”.

Түүний дотор уур гомдол орших хэдий ч өчүүхэн зүрхэнд нь хөөрхий хөгшнийг өрөвдөх, хайрлах зай завсар оршсоор буй нь гайхалтай. Орой бүрэнхий болжээ. Автобус сумын төвд ирэв. Цэцэгээ охидоо дагуулан буухад Янжаа хэдий нь ирчихсэн “Сайн явж ирцгээсэн үү. Алив, миний хөөрхөн Баянжарлал нь хаана байна. Яасан том болоо вэ” гээд уриалгахан угтав.

- Замдаа чамайг асуугаад. Танайд очно гэхэд бөөн баяр явсан шүү дээ. Бага ээж гээд байгаа юм даа, хэ хэ ..

- Тэгэлгүй яадаг юм бэ. Миний мөөмнөөс идсэн хүн чинь. Би ч охиноо их санаж шүү.

- Хүүгээ яасан юм бэ ...

-Жаргалбуян уу. Хот айлдаа үлдээчихсээн. Баянмөнхийг гэртээ аваад ирээрэй гээд Тулгаад бас хэлчихсэн ... За за явцгаая ... Уаз 469 машины хаалга татвал Янжаагийн нөхөр Барсболд нилээн юм үнэртүүлчихсэн халамцуу бололтой:

- За сайн байна уу. Миний найз сайн явж ирэв үү. Наад Янжаа чинь загнаад алах нь ээ .. Чи нэг хэл дээ. Адуугаа олчихсон хүн чинь жаахан юм хүртэхэд яах вэ дээ.

- Сайн сайн . Чи дандаа л адуугаа олдог биздээ. Ер нь адуу чинь хаашаа яваад чи олдог билээ дээ. Миний найзын зөв шүү дээ, хэ хэ.

- Мөн ярив аа.. Нийлж загнана л даа чи ... Миний муу хөөрхий найз минь байсан бол би ганцаардахгүй л дээ... \уйлах аядав\. Янжаа уурлан “За, чи юу яриад байгаа юм бэ. Дуугүй бай согтуу толгой минь, хүүхэд битгий айлгачих ..

 - Уучлаарай миний хань яах гэж ингэж байдаг юм бэ дээ. Цэцэгээ найз нь гомдоод байх юм ... \хэсэг чимээгүй суусан аа.\ Өө, миний Баярцэцэг алив. Аах нь үнсье. Баянаа минь бас яасан том болоо вэ.

- За за, алив хойшоо суу... Дахиад нэмээд уучихсан байна шүү дээ, энэ. Унт унт, одоо бас цагийн зайтай хол явна. Хүмүүсийг ядраагаад, наад үнэр танараа ...

- За мэдлээ хань нь .. Гэхдээ үнэндээ миний оронд найз минь даанч дээ би үхчье гэхээр чадахгүй юм... \уйлна\.

Барсболд Баясгалангийн багын найз төдийгүй үнэхээр ч ах, дүүсээс илүү андууд юм. Тэрбээр хоёр хүүтэй том нь Тулгаа, бага нь Цэцэгээгийн охин Баянжаргалтай чацуу Жаргалбуян гээд хүү бий. Баянааг мэндлэх үед Цэцэгээ өвчин ороож нилээн ядрангуй байсан тул Янжаагийн мөөмыг хөхөж хүн болсон учиртай юмсанж. Баянжаргал Янжааг “мөөм ээж” гэхээс илүү “бага ээж” гэх нь элбэг. Харин тэр нэгэн шөнийн золгүй явдалд бүгд өөрсдийгөө буруутгадаг бөгөөд хамгийн их гэмшиж явдаг нь Барсаа билээ. Тэрбээр яагаад ингээд байдгийг хэн ч мэддэггүй билээ.

Сумын төвөөс гарч Барсболдын гэрийн зүг хөдөллөө. Барсаа хэсэг уйлж байгаад унтаад өгөв. Хүүхдүүд ч мөн адил дуг хийцгээж, Янжаа машин барин Цэцэгээ хажууд нь суун ойрын сонин сайхан ярилцан явна. Тэднийх сумын төвөөс бас ч үгүй зайтай, 70 км шороон замаар сэгсчүүлнэ. Зам муу тул тийм ч хурдан явах боломжгүй. Цэцэгээ Янжаатай 10 жил айл саахалт ойр дотно явсан учир үнэхээр бие биенээ хэнээс ч илүү мэдэх нь аргагүй билээ. Янжаа төв царай гарган :

- Ингэхэд энэ Жаргалмаа хөгшин миний найзыг тайван байлгахгүй нь ээ. Баярмааг сумлаж байгаа хүн нь яах аргагүй тэр хөгшнөөс зайлахгүй. Муухай авгай ,би бүүр зэвүүн хүрээд байгаа юм. Харин хэрэлдэх шалтаг олдохгүй байсан юм. Найз нь чамайг дахиж дээрлэхүүлнэ гэж байхгүй шүү. Чи ч гэж чи олигтой үг хэлж чадахгүй.

- Нэг нутаг усны хүмүүс байж өш зангидаж болох уу даа. Миний найз бодох л хэрэгтэй. Би яах вэ дээ, тэгж хэлүүлээ гээд хохирчихсон биш. Ганц хүүгээ алдсан хүн аргагүй шүү дээ. Хааяа ч сэтгэл эмзэглэх юм. Нээрээ ч надтай суугаагүй бол амьд мэнд байх байсан ч юм билүү ... \нүдэндээ нулимс дүүргэв\

- Чи минь мөн дөө. Баярмаа юу юу гэнэ вэ. Чамайг банзал, янхан. Хар юм руу яараад явчихсан, гэртээ тогтохгүй банзалдаж яваа завхай хүүхэн ч гэх шиг. Найз нь алгадчихмаар л байсан. Даанч хажуу айлын Думаа хөгшин байсан юм. Санаа зовоод.... Гэхдээ хүний дэргэд яаж тэгж ярьж чадаж байна аа. Муу новш, өөрөө жинхэнэ банзал явсан даа. 10 жилдээ яаж явлаа даа. Үр хөндүүлсэн бузар амьтан. Тиймдээ ч хүүхэд тогтохгүй байгаа юм шдээ. Харахаар л ...

- За наад амаа, хөөрхий жаахан охин алдаа л биз. Чи юм мартахгүй сонин хүн шүү. Амьтан хүн сонсвол яаана. Хов жив салхи шиг л дэгддэг хойно. Жижигхэн суманд бол амархан тарна, чи мэднэ дээ.

- Үнэн юм чинь яадаг юм. Чамайг цаад бузар чинь аль хэдийн зэс хошууны бай болгоод салхинд хийсгэчихээ биз.

- За яахав дээ. Угаасаа би энд сайн нэртэй ч биш. Тэгж л байг. Хүүгээ л аваад явахсан.

- Яг өгөөч. Эд нар яс юман дээрээ хөдөө зарах гэж байгаа даа. Сургууль номгүй тийм л хүн болгоно.

- За арай дэндэнэ ээ. Юу гэж дээ. Хоёулахнаа эвгүй байгаа бик дээ. Ач нараа санахаас яах вэ. Нүдэн дээр нь өссөн хүүхдүүд шүү дээ.

- Чи нээрээ хир халдаахгүй юмаа. Ийм сайхан сэтгэлтэй бэртэй азтай муу новшнууд ...

- За за, хөгжмөө чангал... Чамайг уурлахаар дагаад уурлачих гээд байна...... Янжаа хөгжмөө чангалан давхив. Цэцэгээ хэсэг дуг хийчхэв. Хаалга дуугарч “Ээжээ, ээж” гэсээр халуун гар Цэцэгээгийн гарнаас татав. Цэцэгээ сэрэн “Хүүе, миний хүү” гэсээр машинаас буун чанга тэврэн:

- Миний сайхан залуу ээжийгээ санасан уу?

- Саналгүй яахав. Хүүе уруулын будаг болгочихлоо ш дээ. Жаахан хүүхэд биш дээ. Ээжээ одоо болно оо. Би том болсон. Өвөө надад аавын адууг өвлүүлж өгнө гэж хэлсэн.

- Миний хүү чинь ээжийгээ санаагүй юм уу?. Гомдлоо шүү, ээж нь тэр холоос чамайгаа бодсоор ирж байхад уу?.

- Санасаан, ээж ямар чанга тэвэрдэг юм бэ?

- Миний үр чинийхээ үнэрийг ямар их санав даа, ээж нь... Өвөө, эмээ нь сайн биз дээ.

- Тиймээ, өвөө булдруу гаансаа нэрээд л бугшуулаад л, алтан загасны эмгэн өвөөг загнаад л... Ядаргаатай байж л байна оо ..

- Юу, чи чинь хаанаас ийм юм сураав. Дэмий юм яриад, яаж тэгж хэлж болдоггүй юм.  

- Урд айлын Дууяа ах тэгж ярьдаг юм. Эмээг алтан загасны эмгэн гэсэн. Өвөөг хөгшин булдруу гээд л байдаг юм. Хэхэ..

-Хүүе, Янжаа. Энэ Дууяа гэж хэн юм бэ.

- Мянгат Буяагийн адуучин залуу байгаа юм аа. Энэ хэд даага уяж байгаа юм. Нэг уяан дээр бөөгнөрч нэгэндээ янз бүрийн нэр өгөөд л, ярьж байгааг нь сонсоо биз. Жаргалмаа хөгшинтэй Дууяа нэг муудсан сураг байсан. Хулгайд хардсан гэв үү дээ. Цагдаа сэргийлэхэд өгсөн гэсэ. Дууяа хэд хоног байцаагдаж ирээд үзэхээ байчихсан явна лээ.

- Аан Баянмөнх минь дахиж ийм юм ярихгүй шүү. Битгий том хүний яриа яриад байгаарай чи. Барсаа зүүрмэглэн сэрэх аядан “Ирчихсэн үү. Ханиа би гэртээ ороод унтья. Уучлаарай, миний найз бол үнэхээр сайн ... Тийм биз дээ.. Чи мэднэ ш дээ ... Миний ханиа..

- Алив нааш ир. Хүүе, Тулгаа аавыгаа түш, миний хүү. Барсаа гуай маргааш чамтай нэг хатуу ярина аа. Одоо бүр давраад л. Даага уяж байгаа нэртэй, адуу эрэх нэртэй архидаж явах янзтай. Сайхан мэдээрэй чи зүгээр ...

Янжаа хатуу үедээ үнэхээр хатуу, үг хэл сайтай. Хэнд ч хэлэх гэсэн ээ хэлчихдэг бүсгүй билээ. Барсааг орон дээр шидэн “За яах вэ, чамайг ....”

 Цэцэгээ инээмсэглэн “Яах гэж ингэж байдаг юм бэ дээ. Харин ч согтхоороо ор руугаа мөлхчихдөг гэмгүй дээ, миний найз чинь... Янжаа найз нь хадмынх руу нэг очоод ирэх үү дээ. Хаяанд нь шахуу ирчихээд яаж орохгүй хонохов.

- Чамайг ирснийг мэдээгүй ээ. Маргааш өдөр оч.

Тулгаа : Сая би хэлчихсэн шүү дээ, мэдэж байгаа. Баянмөнхийг явуулахгүй байхаар нь Цэцэгээ эгч ирж байгаа гээд хэлчихсэн юм.

Янжаа уурлан: Чамайг битгий хэлээрэй гэж байхад. За тэгвэл очдог байх даа. Жаргалмаа хөгшин чамайг хүлээгээд сууж байгаа нь зайлшгүй. Хоёулаа явна аа.

- Чи яах юм бэ. Би л оччихоод ирье. Баянаа минь яасан их унтаж байна даа. Баярцэцэг миний охин дүүгээ хараад үлдэх үү. Надтай явах юм уу.

Баянмөнх: Би хараад үлдье. Баярцэцэгийг эмээ байнга яриад “Санаад байна” гээд намайг эргэнэг хавиар ямар ч ажилгүй лүд гэж загнаад байдаг юм.

- За за, Баярцэцэгээ хоёулаа явья даа. Алив цаад цүнхтэй юм аа ээждээ аваад ир явцгаая.

Янжаа инээмсэглэн: Тэгж ярихгүй ээ хамт очьё. Одоо ч муу найзыгаа дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү.

- Үгүй дээ, энэ бидний дундах асуудал. Чи минь гэртээ байж бай. Орой болсон байна. Яаж энэ хоёр жаахан юм нялх хүүхдүүдийг харж чадах вэ дээ. Санаа зоволтгүй. Цэцэгдэлгэр, Баярцэцэг хоёр машинд суун хөдөлцгөөв. Цэцэгээ уаз 469 машиныг талийгчаас дутахгүй барьдаг байсан билээ. Явсаар хадам аавынхаа гэрийн хажууд зогсон хотын чихэр боовоотой цүнхээ авч гэрт оров. Дамдин хөгшин, Жаргалмаа хоёр гэртээ хоёул байх агаад эмгэн хоолоо гал дээр буцалган галаа манан сууж байв. Дамдин хөгшин хоймроосоо босон “За, миний охин сайн явж ирэв үү. Хэлэхгүй яасан юм дээ. Сая л мэдлээ” гээд Цэцэгээгийн духан дээр үнсэв. Баярцэцэгийг ч тэврэн үнэрлэээд “Алив дээшээ сууцгаа. Хол замд ядраа байлгүй. Баянжаргал ирээгүй юм уу. Баянмөнх, Тулгатай тоглоод үлдчихэв үү?.

- Баянаа ирсээн, унтаж байгаа Барсаагийнд ..... Жаргалмаа хөгшин хар цагаан үг дуугүй сууж байсан аа. “Алив Баярцэцэг миний охин эмээдээ ир. Охиноо ямар их санав даа. Алив нааш ир...” Баярцэцэг ээж рүүгээ харав. Цэцэгдэлгэр инээмсэглэн үл мэдэг толгой дохив. Баярцэцэг эмээ дээрээ очвол тэврэн авч үнсээд:

- Чи минь яасан том болоов дээ. Яваад удаагүй юмсан. Бүр том болсон байна шүү. Эмээгийнхээ тэвэрт багтахгүй нь ээ хэмээн жуумалзаад Цэцэгээ рүү хялам хийн “Миний үрсийг аваад ирэхгүй дээ. Албаар үлдээчихэв үү. Лааны бүдэг гэрэлд уруул чинь гялалзаад, үнэртэн сэнгэнээд толгой өвдүүлчихлээ байна. Баярмаа ч ортой юм хэлж л дээ. Чи өөр болжээ. Ямар азгүй юм чамтай нөгчөө бол доо. Бид хоёрыг үхэх дөхөж үү, үгүй юү гэж харах гэж ирэв үү, чи ..... Хайран сайхан үрийг минь залгичихаад ...

Дамдин хөгшин бугсан: Дуугүй бол чи. Холоос ирж байгаа охиныг минь юу юу гэнэ үү. Чамаас ер нь гарахгүй үг гардаг болжээ. Би чамд хэлсэн дээ бас гуйсан биз дээ. Амыг чинь үдчих юмсан... өөдгүй амьтан ...

- Чи тэгнэ л дээ. Зөнөг толгой хар цагаанаа ялгахгүй сохорчихоо юу чи.. Хэнийг өмөөрөөд байгаа юм. Би энэ хүүхэнтэй нэг гэрт удаан суухаас сэжиг хүрч байна. Хаагуур, яаж ч явсан юм билээ...

Цэцэгээ үнэхээр тэвчсэнгүй үүдээр гарав. Баярцэцэг мөн дагаад гарав. Цэцэгээ шууд машинд суун нулимсаа охиндоо харуулахгүйг хичээнэ.

Дамдин хөгшин гарч ирэн: Охин минь дээ. Чамд юу хэлэхээ мэдэхгүй юм. Энэ муу эмгэн хүүгийнхээ ясыг өндөлзүүлжд уур барчих юм. Айл, аймаг ч жигшмээр адар ааш нь дэндсэн. Охин минь, ээжийг чинь ёстой тэр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлдэг юм уу. Аав нь тэгж л бодож байна. Энэ өвчин яах аргагүй солиорол... Амьтан хүнтэй таарахаа ч байсан ... Өвгөн миний насны тоо дуусч байх шиг байна даа. Нойр ч алга болж ...

- Ааваа би, би яасан юм бэ. Үүнэхээр ойлгохгүй байна. Яагаад намайг ээж ингээд байгаа юм бэ... Жаргалмаа хаалгаа том онгойлгон гарч ирээд ууртайгаар:

- Өө за, чи бүр хүүг минь залгисан унаагаар хөл хийж иржээ. Хэн эцсийн эцэст машин авья гэж ятгасан билээ. Чи биз дээ. Машин аваагүй байсан бол миний хүү амьд байх байсан юм. Тэгээд ч тэр өдөр чи оронд нь үхэх байсан юм. Чи наад машинтайгаа онхолдоорой мэдэв үү. Алив миний охиныг өг, Баярцэцэгийг өг. Жаргалмаа машинд ойртоход Цэцэгээ хэдийн машинаа асаан нулимс асгаруулан Барсаагийн гэр рүү хурдлав. Тэрбээр яг энэ үед, тэр хар өдөрийг эргэн санав...

Тэр өдөр бол Барсболдын төрсөн өдөр байсан билээ. Хэдэн найзууд цуглан нийлж дарвин тэмдэглэн нилээн халцгаасан бөгөөд уух юм ч дуусч сумын төв рүү юманд явах үгүй дээр санал зөрөлдөн эхнэрүүд тас хорьсон хэдий ч жилдээ тоотой гэр бүлээрээ наргидаг эрчүүд нь ахих нь ойлгомжтой. Барсаа машиныхаа түлхүүрийг хайвч Янжаа согтуу нөхрөөсөө түлхүүрээ нуусан байжээ. Баясгалан тэр дундаа арай эрүүл байсан болохоор Барсааг хорьсоор байгаад өөрийнхөө машиныг асаажээ.\Цэцэгээ, Баясгалан хоёр хэлэлцэж хадам аав, ээжээсээ зөрөн байж бор ногоон цоо шинэ Уаз 469 машин аваад удаагүй байж.\

Цэцэгээ машин авах тал дээр яах аргагүй тас зүтгэсэн нь үнэн билээ. Хөдөөний амьдралд унаа тэрэг бол тухайн үед нэн чухал хэрэгцээ нь байсан юм. Баясгаланг хэдий хорьж загнасан ч тэрбээр Цэцэгээд инээмсэглэн:

- Миний хань санаа зоволтгүй дээ. Хань нь согтоогүй байна. Гялс явчихаад ирье. Ойрд уулзаагүй найзууд минь ч ирчихэж ....

- Чи одоо хар шөнө яаж явах гээд байгаа юм бэ. Алив цуг явья.

- Хайр нь удахгүй дээ. Чи аавынд очоод хүүхдүүдээ эргэчихээд ир... Аягүй бол унтахгүй бужигнуулж байгаа даа. Баянжаргалыг унтуулчихаад ир... Ханиа гуйж байна ш дээ. .. Ээжид юм уусан гэж битгий хэлээрэй. Нэг уурлахаараа хэцүү хүн шүү .. бурхан минь...

- Би чамайг явуулахгүй гэж байна, алив ор. Ээжид хэлнэ дээ угаасаа....

- За за орлоо ...

Цэцэгээ эргэн гэр рүү алхах зуур Баясаа хөдлөөд давхичихсан билээ. Түүний араас явах ухаан мэдрэлтэй эрүүл эрэгтэй хүн байсангүй. Цэцэгээгээс Баясаа хэзээ ч зөрж байгаагүй ч ганцхан удаа зөрсөн нь энэ байсан юмсанж. Тэрбээр тэр шөнө хайртай ханийгаа эргэж ирэхгүйгээр алдаж буйг яахан мэдэх билээ. Шөнө дөлөөс үүр цайтал хүлээгээд ирээгүй нөхрөө төв ороод ангийнхаа найз нөхөдтэй таарсан юм байх даа гэж бодож суужээ. Өдөр нь цагдаагийн машин гэрт нь ирэхэд Цэцэгээ ямар нэгэн юм болж гэж зүрх нь хөндүүрлэн толгой нь эргэх шиг болоход... Цагдаагийн ахмад: Уучлаарай танд муу мэдээ дуулгаж байгаад гүнээ эмгэнэж байна. Танай нөхөр осолджээ гэх зуур Цэцэгээгийн ухаан балартан чухам юу болж байгааг ойлгохгүй тэр үг зүрхийг нь дэлбэлэх мэт түүний нулимс дуусашгүй урсаж байсан билээ.

Харин хэрэг явдал байцаалт дуусахад тэр шөнө Баясгалан зам товчлон “Улаан даваа” гэх бартаатай газраар давсан байж. Уг даваагаар шөнө бүү хэл, өдөр ч тэрүүр давахад эвгүй эгц уруу, зам нь ч бүдэг сайн мэддэг хүн л машинтай давдаг юмсанж. Баясгалан мотциколтой байнга давдагч өөртөө эрдсэн үү, эсвэл яарсан уу. Ууруудахдаа машинаа хөрвөөлгөчихсөн нь энэ юм. Түүний золгүй явдалд жил гаруй найз нөхөд нь өөр, өөрсдийгөө буруутгавч, тэр хэзээ ч босч ирэхгүйгээр явсан цор ганц үнэн. Цэцэгээгийн хувьд ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Цэцэгээ давхисаар Барсаагийн гадаа ирээд:

- Баярцэцэг миний охин саяны болсон явдлын тухай Янжаа эгчдээ хэлж болохгүй шүү. Ойлгов уу?. - За ... ээж та зүгээр үү. Би дахиж эмээгийнд очмооргүй байна.

- Зүгээрээ ... За орцгооё доо. Янжаа угийн хурдан түргэн хүн болохоор ор засаж, хоол хийсэн байв. Тэрбээр Цэцэгээ рүү том харснаа:

- За за ойлгомжтой. Муу хөгшин, дахиад миний найзыг дээрэлхсэн биз. Гайгүй ээ ...

- Үгүй дээ .. ханийнхаа зурагны өмнө жаахан нулимс ойртоод .... тэгээд л ..

Нээрээ ч Дамдин хөгшны хоймор бурханд ханийх нь зураг тов тод байдгийг Янжаа мэдэх билээ.

 - За тайвшир даа. Миний найз цаадуул чинь унтчихаж уу. Юу гэж байна.

- Тиймээ орондоо орчихож. Маргааш өдөр л очьё доо.

- Би цуг явна шүү.Ээнэ удаа хориод ч нэмэргүй гэж мэд. Найз нь хоол хийчихсэн ... Алив наашаа ширээ рүү ойртоод сууцгаа.. Цэцэгээ гэрийн баруун хойд авдарны дээр тогтоосон жаазтай зурагнуудын өмнө зогсох Баянжаргалыг дуудан:

- Миний үр хэзээ сэрчихэв ээ. Хоол идсэн юм уу. Алив нааш ир.

- Ээжээ, энэ миний аав мөн биз дээ. Манайд байдаг зураг яагаад энд байгаа юм бол.

- Тиймээ, мөн байлгүй яахав. Барсаа ахтай нь найз байхгүй юу. Найзууд чинь гэртээ адилхан нэг нэг зурагтай байдаг юм шүү дээ.

- Аав маань холоо явчихсан газрааасаа ирэх болов уу, ээжээ.

Цэцэгээ юу ч дугарсангүй хоолой нь зангиран “Аав нь уу, аав нь...” гэхэд Янжаа Баянаагийн хажууд очин “Аав нь чамайг томоо болоод ухаан суухаар чинь эндээс чинь гарч ирнэ ээ. Чиний энэ дотор одоо ч цуг байгаа юм шүү дээ” гээд зүрхэн дээр нь дарж “Миний охин гарч иртэл нь хүлээдэг юм шүү. Ээжээсээ байн байн асуугаад байвал гарч ирдэггүй юм шүү дээ. ойлгосон уу. Ухаантай шүү” гээж үнсэв. Баярцэцэг юу ч дуугарсангүй, хоол ч идсэнгүй. Шууд л орондоо орж унтахаар хэвтчихэв. Баянаа ээж рүүгээ ойртон ирж тэврээд:

- Та уйлчихсан юм уу. Нүд чинь ...

- Аан үгүй дээ. Ээж нь гар нүүрээ угаая. Миний охин хоолоо ид. Цэцэгээ нүүрээ угаан хоолоо идээд Баянааг унтуулав. Тэрбээр

- Ингэхэд Тулгаа, Баянмөнх хоёр хайчсан юм бэ. Шөнө болчихоод байхад:

- Аан хажуу айлд байгаа. Тэндээ унтацгаана гэсэн. Хотоос ирсэн үеийнх нь нэг хүү бий .. Өвөр түрийнээсээ салахгүй гурав даа. За тэгээд яаж амьдарч байна. Яриад байж дээ. Сонин сайхан их биз дээ. Аав ээж нь сайн уу. Нөгөө ирээд байдаг дүү чинь хэн билээ.

- Дэлгэрбаяр уу. Сайн сайн .. Би нэг ажилд орсон.

- Ямар ажил, мундаг хүүхэн шүү ... Гэр хаана байна вэ .... Ийн хоёр найзын илэн далангүй яриа бараг үүр цайтал үргэлжилсэн билээ. Цэцэгээ амаа чилтэл Янжаагийн асуултанд булагдан ярилцсандаа ядарч нам унтжээ. Хөдөөний айлд 10.00 цаг гэдэг бараг үд дунд гэсэн үг юм. Цэцэгээ сэрэн цаг асуувал гэрт Барсаа, Баянжаргал, Жаргалбуянгаас өөр хүн байсангүй. Барсаа инээд алдан:

- За, миний найз сайхан амарсан уу. 10.00 цаг болж байна даа. Найз нь өчигдөр тасарчихажээ. Янжаад алуулаад л байж байна. Харж байгаа биз дээ. Тогоо шанага аа бариад л... хэхэ.

- Сайхан амарлаа. Чи одоо архи уугаад байгаа юм биш биздээ. Барсаа минь наад нэг хар усаа больчихож болноо доо.

- Тэр ч тийм шүү. Найр наадам, наймаа, тоглоом гээд холдож өгөхгүй дагаастай золиг юм. Хаанаас байнга уух вэ . Янжаа л дэгсдүүлж байгаа юм. За, тэгээд яасан яасан гэнэ ээ. Үүр цайтал хошуугаа холбочих юм аа, та хоёр ...

- Өө за, бас сонсоодохсон уу, чи ..

- Ам цангаад сэрсэн юм аа. Босох гэснээ та хоёрт саад болоод яах вэ гээд чихээ жаахан ажиллууллаа. хэ хэ.

- Муухай нохой унталттай хэвээрээ байх шив. Янжаа хайчив.

- Хүүхдүүдтэй саалиндаа гарсаан ...

- За за, босьё чи Янжаагийн дээлнээс дөхүүлээдхээч хө. Найз нь энд удахгүй гээд гараад ирсэн. Хүүхдүүдийн хажуугаар яаж ч хувцас хунар чирэх вэ дээ.

- Аан за .... Цэцэгээ босч дээл өмсөн саалийн хувин, сандал барьсаар үнээн зэл рүү алхав.

Үргэлжлэл--- Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/183120

Хард овогт Ц.Билгүүн

Бүтэн унших

Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997

Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021

Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034

Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048

Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060

Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312

Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127

Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143

Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148

Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160

Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177

Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199

Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232

Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253

0
ЖИРГЭХ
Санал болгох
Layla: Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж “Салхи” дуундаа шингээсэн
"Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
“Гурван сүүдрийн театр" удахгүй үүд хаалгаа нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (101)

  • Зочин (66.181.161.90)
    Urgeljiliin nu
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    Urgeljiliin nu
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.134)
    Сайхан өгүүллэг өнөөгийн нийгмийн амьдралд байдаг асуудалыг нүдэн ххрагдтал бичжээ дараагын бүлгийг хүлээж байна
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.170)
    4 bnu
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • бат-Эрдэнэ (66.181.161.19)
    Үргэлжлэлээ хүлээгээд л байна
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin (202.55.188.85)
    6r bvlgiig unshie aa
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • D Munhktuvshin (66.181.161.86)
    6 hezee oroh we mash ih hvleej bna shvv amjilt
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • otgo (66.181.161.62)
    taalagdlaa urgejlel ni hezee fc deer tavih vw
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Bilgvvn Angela (202.55.188.93)
    Saihan zohiol bnaa
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Ganbat (66.181.161.76)
    6 r.bvlgiig hezee oruullah ve
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Odgerel (202.126.89.133)
    Daraagiin bvlgiig ni unshii vneheer goe
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Bolortsetseg (66.181.190.43)
    Daraagiin bulge hezee oroh we? Odoo yah bol gehees noir hurehgui bnaa
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Цогоо (188.22.41.252)
    Нэг дор бүгдийг нь уншаад сэтгэл хөдлөөд 6 р бүлгийн хайгаад олсонгүй Оруулагүй юм шиг байна. Хэзээ гарах вэ?
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • болор (202.126.89.73)
    6н яагаад орохгүй бнаа хүлээгээд л бдаг хэдэн ч удаа орж харав
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.90.42)
    Unshixgui bol untaxgui ni eee !!!!!
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • тамираа (103.140.11.222)
    6 bnu hurdan oruulach
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.190.158)
    daraagiinhuud ni yasan be unshmaar bna
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Daagii (66.181.161.123)
    Huleeseerl bga shuu
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    6 Болон 7 г оруулна уу кк
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.90.42)
    Дараагийнх нь яасан вэ? Оруулаач ээ
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Болор (59.153.87.46)
    Өнөөдөр яагаад оруулсангүй вэ.2:2 бүлгээр оруулмаар бна гэсэн чинь гомдсон уу...ккк өөрөө мэдээд оруулчихаа ... таслахгүй уншмаар бншдээ...гуйя..
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
    • Venus Venus
      Таслахгүй уншмаар бна аа
      2020 оны 06 сарын 25
  • Зочин (202.126.90.42)
    6-г оруулпач э
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.119)
    Зохиогч маань үргэжлэлэлээ яагаад оруулахгүй бна өчигдөр өглөөнөөс хойш зөндөө хүлээлээ. 6 7ын үргэжлэл
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • L.Enhmaa (202.126.88.57)
    Saihan baina tsaash unshmar bn
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Н.Чимэд (202.126.88.206)
    Баярлалаа сайхан зохиол байна уйлан өайж уншлаа
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • narantuya (150.129.140.177)
    urgeljlel ni hezee oroh be mash goe zohiol bn
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Номын үргэлжлэл нь хаачив аа, Билгүүн ээ!!!!
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Amangul (202.179.21.211)
    Urgeljileliig hezee ilgeeh ve mash sain zohiol baina
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Ganzorig (103.212.116.215)
    Estoi ih taalagdlaa vrgejlel in hezee tavigdah vee
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
    51 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
    58 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    1 цаг 2 мин
  • "Ухаа худаг цахилгаан станц" 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
    2 цаг 21 мин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа
    2 цаг 38 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    3 цаг 44 мин
  • АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
    4 цаг 33 мин
  • Өвлийн саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 50 мин
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    5 цаг 14 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    6 цаг 28 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    6 цаг 44 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    6 цаг 54 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    7 цаг 28 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    8 цаг 4 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    8 цаг 10 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    8 цаг 13 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    8 цаг 29 мин
  • Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
    8 цаг 47 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
    8 цаг 57 мин
  • Нийслэлийн ирэх оны төсөвт хүний хөгжил, нийгмийн асуудлыг дутмаг тусгасан байна гэв
    8 цаг 59 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв
24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК