зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-3

2020-6-23
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Цэцэгээ хадам аавыгаа өрөвдөхийн эрхэнд нэгэн өдөр хүүхдүүдээ дагуулан Баярмаагийнд ирэв. Баярмаа ч дуугарсангүй, хаалгаа онгойлгож өгөөд цааш эргэв. Дамдин хөгшин баярлан хүүхдүүдээ үнсээд, өвөө нь маргааш буцлаа. Хэдэн мал хуй ч хэцүүдлээ, хүүхдүүддээ ингээд ирсэнд баярлалаа. Оройдоо очьёо гэж бодож суулаа.

Дамдин хөгшин цай аягалан хүүхдүүдээ бариад:  Та хэд минь сайн сууж байгаарай. Өвөө нь намар хичээл орохоор нь ирнэ ээ. Муу хүүхдүүддээ жаахан юм бэлдье. Их санах юм даа гээд санаа алдана. Цэцэгээ хөгшин рүү харан “Та Баянмөнхийг аваад яв даа. Намар ирэхдээ аваад ирнэ биз. Миний хүү ч танд дассан, алзахгүй биз. Би ч арай түргэдээд дэмий зүйл ярьж уучлаарай. Танд хэцүү байгааг би ойлгож байна. Тэгээд ч эгчийхээ үгэнд орохгүй буруу хүүхдүүдтэй нийлээд байх шиг байна. Би ажилтай болохоор голдуу гэртээ байхгүй байгаа гэв.

- Охин минь үнэн үү. Ээ, гялай гэж. Надад ямар том хань билээ дээ. Уучлалт гуйх юу байх вэ дээ. Энэ муу өөдгүй охин л.......... Баярмаа яриа таслан “Би яасан гэж. Үнэнийг л хэлсэн биз дээ. Угаасаа бид нэг нэгээр нь хүүхдүүдээ авна. Баянмөнх өвөө, эмээ дээрээ очих нь зүйн хэрэг. Харин би Баянжаргалыг өргөж авна. Тэгээд ч чи гоёж гоодоод өнгөлөг л явна. Нэг хар юмтай болно биз, бараг болчихоо биз. Тэгээд тэр нь хэдэн дүүг минь нүд үзүүрлэж, ийм амьдрал туулуулмааргүй байна .

- Чи чинь эрүүл үү. Миний дүү яаж тэгж хэлж чадаж байна аа. Надад энэ хэдэн хүүхдээс минь өөр бодох юм алга, арай ч дээ. Чи намайг ингэж арчаагүй бодож явдаг гэж үү. Ингэж ярих юм бол би хэнийг ч танайхны босгоор алхуулахгүй гэж мэдээрэй. Чи намайг бид хоёрыг анх нэг гэрт орохоос эхлээд хамгийн сайн мэдэх хүн дээ. Ямар их аз жаргалтай амьдарч байлаа, бид....... /Цэцэгээ хүчээр нулимсаа барьж ядна/.

Баярмаа дахин ам нээсэнгүй. Дамдин хөгшин Баярмаад уурсан загнаад Цэцэгээг тэврэн “Тайвшир миний охин, тайвшир ....

- Хамгийн өмөг түшиг болох болов уу гэж бодсон хүн маань надад ингэж хандаж байгаад гомдож байна гээд хаалга руу өндийв. Баярмаагийн нөхөр Гансүх цаанаас орж ирж таарч “Хүүе, Цэцэгээ эгчээ. Та сайн байна уу. Өө, манайд чинь харин ховор хүмүүс ирсэн байна шүү. Алив миний дүү” гээд Баянааг өргөн үнсээд “Цэцэгээг алив цаашаа орцгооё. Би бүр та хэдтэй уулзах юмсан л гэж бодоод байсан юм”. Цэцэгээ, Баясгалан хоёрт Гансүх хамгийн сайн төдийгүй тэрбээр энэ орон байранд ороход хэн мөнгө төгрөг зээлүүлж тус болсныг ч сайн мэдэх ба өөрөө ч өндөр боловсролтойн дээр Баярмаагаас хараат бус өөрийн байр суурьтай ухаалаг залуу юмсанж. Баясгалан нэгэн удаа: Миний муу ааштай дүүг яаж тоосон юм гэмээр залуу даа. Хоёр дүү маань зээл хөөцөлдөөд л яваа сурагтай. Залуу хүмүүс яахав, чадалтай болоод эргүүлээд төлнө биз. Хоёулаа хадгалсан хэдээсээ нэмрэлчих үү, ханиа.Тэглээд ч хүүхдүүд сургууль соёл бараадахад энэ муу хоёр л тус нэмэр болно доо. Хоёулаа яах вэ, алсдаа болно биз. Аав, ээж хоёр ч энэ муу охины төлөө шаналаад хэцүү юм” гэж байв.

Цэцэгдэлгэр 10 жилд байхаас нь Баярмааг мэднэ, бас ч дассан тул Баясгаланг “Өөрөө мэд дээ хайраа” гэж хэлж байжээ. Баясгаланч бичиг баримт үйлдэлгүй. Гансүхэд дутсан мөнгийг нь өгөөд хүүхдүүдийг минь ирэхэд харж хандахыг захисан юмсанж. Цэцэгээг орж ирвэл Баярмаа цаад өрөө рүүгээ Баярцэцэг, Баянмөнх хоёрыг дагуулж оров.Дамдин хөгшин санаа нь зовсон янзаар “Баянмөнхийг би авч явахаа больдог юм билүү дээ. Уг нь хониний захад бараатай нэмэр л юм даа. Хөгшин ээж нь ч бас баярлаг гэж бодсон юм. Цаанаа надаас илүү санаж байгаа даа хөөрхий....

- Тантай явуулалгүй яах вэ дээ, аав минь. Таны санааг дахиад зовоочихлоо. Баярмаа бид хоёрын дундах зүйл танд ямар хамаа байх вэ дээ. Баярмаа харин яагаад ингээд байгааг нь л ойлгохгүй юм. - За охин минь, би ч эртхэн явах минь. Муу ачийгаа аваад хөдлөх минь. Гансүх бид хоёрыг хүргэж өгнө гэсэн. Хүүхээ өнөөдөр явцгаая даа. Баярмаа муу золиг яах вэ ээ. Хөдөө ирэхээр нь эгчид нь нэг ховлоодохьёо чамайг.... Мминий үгийг ямар авах биш. Эрх танхи өсгөсөн миний л буруу гээд санаа алдан ачаа бараагаа янзалж эхлэв.

Гансүх: За, та хэд чинь ам муруйгаа юу даа. Нуулгүй хэлэхэд эгч минь, Баярмаа Баянжаргалыг авна гээд л үглээд удаж байна аа. Би яаж ч ятгаад нэмэргүй. Хааяа ч өрөвдөх юм. Бид хоёр бас ч үгүй хамт нэг гэрт ороод удаж байна. Үрийн заяа бид хоёрт харам л байх юм. Гурван ч удаа эндчихсэн юм. Тэгээд сэтгэл санаагаар унаж нэг хэсэг хоолноос гарч намайг баахан сандаргасан шүү. Хааяа галзуу хүн шиг л бухимдаж уур уцаартай хүн болчихдог юм. Уг нь их уяхан хүн дээ, та мэднэ дээ хэмээн инээмсэглэв.

- Тиймээ тэс өөр хүн шиг харьцаад..... би ч ингээд явьяа даа ... Гансүх минь, эгч нь хүүхдүүдээ салгахгүй ээ. Тэгж чадахгүйг чи ч мэдэж байгаа гэсээр босов.

- Та түр байж бай л даа. Би одоохон ....гээд нөгөө өрөө рүү оров. Баярцэцэг, Баянмөнх хоёр мөн өрөөнөөс зөрөн гарч ирэв. Цэцэгээ Баянмөнхын цүнхтэй хувцсыг өөрт нь өгөөд “Миний хүү ээжийнхээ захисныг ойлгосон биз. Айлын гэрийн эзэн болсон эр хүн чинь уйлдаггүй юм. Би чамайг уйлж болохгүй гэж хэлсэн биз. Өвөө, эмээгийнхээ үгэнд сайн ороорой. Удахгүй буцаад ирнэ. Миний хүү” гээд тэврэн хатуу чанга байхыг мөн нулимсаа хүнд үзүүлэхгүй байхыг шивнэв. Баянмөнх энд ирэхээсээ өмнө өвөөгийнх рүүгээ явах талаар хангалттай ярилцсан тул нулимсаа шувтран инээмсэглэн: Баянжаргалыг үнсэн, Баярцэцэг рүү харан “Дүүгээ сайн хараарай. Ээжийг ажлаасаа ирэхээр миний оронд нурууг нь барьж өгч байгаарай, яг аав шиг” ...

Баярцэцэг: Хэнэггүй царай гарган чи олигтой барьж угаасаа чаддаггүй биз дээ. Дандаа л чихнээс хонх уяж гадуур тэнээд. Харин хэдэн хоног санаа зовохгүй байх нь ...

- За з,а Баярцэцэг гуай дүүгээ юу гэнэ вэ. Хол явах гэж байхад нь .... Эгч нь тоглож байгаа юм, миний хүү.... Ийн ирсэн зочид гурвуул болж Дамдин хөгшин болон Баянмөнхөөр хаалга дөхүүлүүлэн гарч явав. Дамдин, Баянмөнхийг үнсэн “Миний хүү бүү санаа зов. Хичээл эхлэхээр хоёулаа эргээд ирнэ, ээждээ. Намар 9 сарын 1-нд аавын чинь хурдан хээр азраганы адуунд явдаг сартай хээр даагыг чинь уяж хурдлуулна аа хоёулаа. Хөгшин, залуу хоёр хиймороо сэргээх наадам олон байна шүү.

- Өвөө энэ жил ингэхэд хэнээр морио унуулсан бэ?

- Хүүхэд олдохгүй, энэ жил өнжсөн өвөө нь. Морь уяагүй ээ. Миний хүү байхгүй байсан юм чинь өвөө нь ганцаараа яаж уяхав дээ.

- Ээ, би очдог байж. Яаж байгаа юм бэ. Дараа жил хоёулаа аавын хээр азаргыг заавал уяна шүү.

- Тэгэлгүй яах вэ, миний хүү .... Баянмөнх моринд хайртайн дээр аав нь ч дуртай байсан төдийгүй сумандаа хэд хэд түрүүлсэн хурдан хээр азаргаар нь андахгүй билээ. Цэцэгээ орцноос гарч автобусны буудал руу алхана. Ардаас нь Гансүх “Цэцэгээ эгчээ” гэсээр гүйн ирээд “Та чинь хоол унд идээд явахгүй” .

- Яах вэ. Эгч нь яарч байна. Гадуур гарах бас жаахан ажилтай ...

- Баярмааг уучлаарай . Цаадахтай чинь би ярилцана аа. Та битгий юм бодоорой... хямраад л ...

 - Зүгээр дээ. Арай шүүх гэж явахгүй байлгүй дээ. Эгч нь тийм юм хүсэхгүй байгаа шүү...

- Яалаа гэж дээ, арай ч дээ. Гэхдээ хадам ээж их нөлөөлсөн юм санагдсан. Баярмаа яав ч тийм санаа гарахгүй, би хориноо эгчээ... Өө, нээрээ би та хоёрт их өртэй хүн. Энэ зах зухаас нь төлж л байя ... Ах минь ямар сайн хүн байлаа даа. ..

- Үгүй дээ, хэрэггүй Баярмаа мэдчихвэл дахиад л хэрүүл болно биз. Хүүхдүүдээр минь оролдохгүй биднийг тайван байлгавал л болох нь тэр .......

- Юу гэсэн үг вэ. Эгч минь ингэж ёстой болохгүй. Баярмаа мэдэхгүй ээ. Тэгээд ч надад зээлсэн болохоос Баярмаа биш, эгч минь ав гээд цүнхэнд нь хийгээд цаашаа гүйчихэв. Цэцэгээ хэдий дуудавч эргэж ч харсангүй. Автобусанд суун цүнхээ уудлан дугтуйг нээвэл нилээн зузаан арван мянгатын дэвсгэрт харагдав. Баясгалан ямар холыг харсныг сая Цэцэгээ ухаарав. Баярмаад өгсөн бол буцааж авах нь эргэлзээтэй. Харин Гансүхийг ямар хүн бэ гэдгийг мэдсний дараа нүүдэл хийж хэдэн хүүхдүүд минь очиход ямар ч байсан нуруугаа харуулах хүн биш гэдгийг аль дээр харсан байж хэмээн бодов.

Баярцэцэг: Ээжээ, Баянмөнх яг хэд хоноод ирэх юм бэ. Тэр чигтээ үлдчих юм биш байгаа даа.

- Мэдэхгүй ээ, чи чинь саяхан санаа амарлаа. Ашгүй ухааны юм яриад байсан биз дээ. Дүү чинь чамд гомдоод ирэхгүй ч байж магадгүй шүү.

-Би зүгээр л хэлсэн ш дээ. Ээжээ буцаад аваад ирье ээ шээд нүдэнд нь нулимс дүүрэв. Цэцэгээ инээмсэглэн Баярцэцэгийг үнсээд “Миний охин сайн бодож байж хэлж бай, үүнээс хойш. Өвөөтэй нь дүү нь алзахгүй ээ, удахгүй ирчихнэ”б гэв. Тэрээр Баярмаагийн үр зулбасныг огт мэдээгүй байжээ. Өөрт нь ч тийм нэг зүйл тохиолдож байсан тул эмэгтэй хүний хувиар түүнийг өрөвдөх сэтгэл нь дийлнэ. Мөн Гансүхийн цухуйлгасан хадам ээжийн нөлөө байгаа гэдгийг ч анзаарч хатуудаа маш чанга хүн бол хадам ээж шүү хэмээн бодлогошрон явна.

Цэцэгдэлгэр явсаар банк орж Гансүхийн өгсөн мөнгийг хадгаламжиндаа хийв. Ямар ч байсан хашаа байшинтай л болчих юмсан гэсэн холын бодол тээн банкнаас гаран алхана. Баянжаргалыг тэврэн алхах зуур Баярцэцэг нэгэн том цонхны урд мэлрэн зогсоно. Цэцэгээ эргэн ирэн харвал “кофе шоп” гэсэн хаягтай байх бөгөөд төрөл бүрийн амттан өрөөстэй байх нь үнэхээр хорхой хүргэм харагдана. Цэцэгээ инээмсэглэн миний охин ормоор байна уу. Амттай шүү, та хэддээ ямар амттан идүүлж өсгөсөн биш дээ.

- Үгүй ээ. Зүгээр харчихлаа болсоон. Тэгээд ч аав “Амттан идээд араанд наалдах биш” гэж хэлдэг байсан биз дээ. Харахад л боллоо.

- Зүгээр дээ. алив орцгооё. Ээжийнх нь хайрдаг хөөсөн боорцогноос хавь илүү. Тэгээд ч ээжийнх нь гар өвдчихлөө. Дүүгээ хараа, аль хэдийн нүд нь ийшээ орсон байгааг ..... Ийн ээж, охин гурав тухлан сууж, хамгийн амттайгаас нь захиалан идэцгээв. Баярцэцэг, Баянаа хоёр амтархан идэхийг Цэцэгээ хараад “Ишш, муу хүүхдүү амттанаас арай хол байлгаж байна даа” гэсэн хоолой аргасан бодолд нүд нь мэлтэлзэв. Баярцэцэг сая нэг хорхойгоо дарж ханатал идээд

-Ээж, энэ үлдсэнээ аваад явж болох болов уу. Нээрээ амттай юм байна аа. Яаж хийдэг юм бол. Би хийж сурмаар байна.

- Бололгүй яахав дээ. Энэ уутанд хийчих. Харин хийх тал дээр нарийн юм байдаг байлгүй. Миний охин том болоод сураарай.

- Үгүй ээ би одоо сурмаар байна. Та надад хаана сурч болохыг асуугаад өгөөрэй. Үнэхээр сурмаар байна, ээжээ...

- За ойлголоо доо. Чи нээрээ зөрүүд хүүхэд шүү. Амттай байсан уу?

- Тиймээ амттай .. Гэхдээ үнэтэй юм байна аа. .. Өөөрсдөө хийж иддэг бол гоё байхгүй юу?

- Миний охин барагийн амттанд ингэж хорхойсдоггүй дээ. Ингэе, ээж нь сард нэг удаа та нарыгаа энд авчирч байя болж байна уу?

- Ямар гоё юм бэ, тэгье... Энэ гоё зүйлүүдийг хийдэг хүнтэй танилцаж болох болов уу?

- Дараа ирэхдээ асууя даа. За явцгаая. Цэцэгээ гэрийн зүг алхах зуур Баярцэцэг нээрээ амттанд шунадаггүй хүүхэд дээр нь үнэхээр тийм их хүсэл эрмэлзлээр гуйсан учир  Энхриймаагаас асуух санаа төрөв. Хоног өдөр өнгөрсөөр хүүхдүүдийн хичээл орох цаг дөхөж байв. Цэцэгдэлгэр анхны цалингаа авчээ. Тэрбээр Энхриймааг гэртээ урив.

- Өнөөдөр хоёулаа манайд очьё. Манай хашааны айлын хоёр хөгшин бий. Их сайн хүмүүс байдаг юм. Хашааны түрээс ч авахгүй байлгаж байгаа хүмүүс. Хоёулаа жаахан юм аваад орцгооё. Чи хань болооч тэгэх үү. Би бас хүнтэй яриасаг биш чи мэднэ дээ.

- Тэгье ээ, угаасаа би гэртээ харимааргүй байна. Өнөөдөр цалин буусныг архичин аав мэдэж байгаа. Нүдээ ширгэтэл хаалга сахиж хонож үзэг дээ.

- Чи арай архиных нь мөнгийг өгдөг юм биш биз дээ. Танай аав тэгж их уудаг хүн үү?

- Хэ хэ, уудаг хүн биш архичин гэж байхад. Миний хэлэхийг ойлгохгүй байна уу. Барилгачин, барималчин гэдэг шиг мэргэжил болоод байгаа юм даа, хонгор минь .........

- За, чи тоглоод л.... Аавыгаа яаж тэгж хэлж болох вэ дээ.

- Засс, манай аав согтохоороо намайг юу гэж хэлдэг гээч .... Гичий, нохой бол зөөлхөн нь гээд л бодчих ... за за тэр яахав ... Цэцэгдэлгэрын аав хааяа нэг балгачихдаг ч бараг уусан нь мэдэгдэхгүй унтаад өгчихдөг. Хадам аав Дамдин ч мөн адил дуулдаг л болохоос бусдаар архи ууж янз бүр болохыг нь харж байсан удаагүй тул Энхриймаагийн аавынхаа тухай хэлсэн нь итгэхэд бэрх сонсогдоно. Хоёул баахан юм цуглуулж тор дүүрэн юм барьсаар ажлынхаа хажуу талын дэлгүүрээс гарцгаав. Яг урд талд нь засварчин залуу Төрөө машинтай зогсож байв. Энхриймаа “Өө ашгүй, Төрөө” гэсээр очин:

- За, яасан эрт ажлаасаа бууж байх юм бэ. Чи бид хоёрыг дөхүүлж өгөхгүй биз.

- Ажил тараагүй ээ. Энэ машиныг шалгах гээд л гадуур явж үзэх гэж байлаа.

- Өө, за за Цэцэгээ алив суучих. Тэгвэл бид хоёрыг хүргэж өгч дээ, ойрхоон. Төрөө юу ч дугарсангүй толгой дохин тэр хоёрыг суулган Цэцэгээгийн гэрийн зүг хөдлөв. Замдаа Энхриймаа л болсон хойно ам хуурай явсангүй. Төрөө ч өөрөө үг хэл цөөн хүн болохоор түүний ярианд залхдаг болохыг Цэцэгээ анзаараад авав. Хоёр найзыг зорьсон газар нь хүргэж өгөөд Төрөө мөн адил юм дугарсангүй буцаад яваад өгөв.

Энхриймаа: - Хараа биз, үл тоож байгааг нь. Өөрийгөө юу гэж боддог бол ....

- За, чи хэтрүүлээд л. Угаасаа л ийм хүн юм байна шүү дээ. Чи сайн юм бол наад амаа ...

- Миний ам яасан юм. Одоо ч болих уу даа. Удаан л харлаа...

- Яасан Бүрнээтэйгээ суух нь уу?

- Тэгсэн ч яадаг юм. Ингэхэд чи Бүрнээг яаж мэддэг юм бэ.

- Дээр л чи яриа биз дээ..... согтуу ..хэхэ.

- Аан тийм байна... Нэг залуу бий .. Хайртай, дуртай, сууя, мууя гээд л за за тэр яахав. Би угаасаа урдуур хойгуур уйлчих гээд шаргавнаад байдаг залууст дургүй ээ. Март март ........ Тортой юмаа барьсаар гэрт оров. Баярцэцэг, Баянжаргал хоёр ээжийгээ тэврэн үнсээд өнөө л дадсанаараа халуун хоол аягалж өгнө.

Энхриймаа инээмсэглэн - Манай Баярцэцэг ажилтай охин шүү сүрхий гэж яана аа. Энэ хоолны амтыгээ. Миний хажууд бол хавь илүү. Яаж ийм гоё гуляш хийдэг байна аа.

- Амархан шдээ, аниа махаа эрт гаргаад бэлдчихдэг байхгүй юу. Бас соус хутгаж бэлтгэнэ амархаан ...... Цэцэгээ мишээн “Би ч энэ гэрт хоол хийгээгүй хэр удсанаа санахгүй байна. Алив миний охин тэр тор дотор чиний дуртай амттан бий. Ээж нь цалингаа авсан, дүүдэйгээ хувааж идээрэй... Баярцэцэг баярласаар торноос өөрийн дуртай амттан буюу кекс гаргаж ирэн Баянжаргалтай тэнцүү хуваан амтархан идэнгээ:

- Ээжээ , Гэхдээ энэ нэг л бишээ. Тэр газар идсэнээс өөр л амттай байна даа. Тэндэхийнх яагаад өөр юм бол ....

- Мэдэхгүй дэ,э ээж нь дэлгүүрээс л авсан. Энхриймаа хэрэгт дурлан

- Юу вэ, кекс үү?

- Тийм ээ, бид нар нэг кофе шоп тааралдаад орсон юм. Баярцэцэг л амтанд нь орчихоод хийж сурмаар байна гээд л надаас шалаад байгаа юм. Би хаана сургадагийг нь мэдэх биш.... Тэгээд ч энэ жаахан амьтан сурах нас нь ч болоогүй байна.

- Ямар хөөрхөн юм бэ, сурах аа.

- Тиймээ би сурмаар байна, заавал ......

- Эгч нь туслаж болох юм байна шүү. Манай нэг ойрын хамаатан эгч нэг иймэрхүү юм хийдэг байх шүү. Би лавлаж өгье, за. ..

 - Ашгүй дээ. Би чамаас асуух гээд бүр мартчихаж....Охин минь сонсов уу?.

Баярцэцэг сая нэг хүсэл эрмэлзлэл нь биелэх нь гэсэн итгэл төрж Энхриймааг найдварын харцаар харан баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Цэцэгдэлгэр, Энхриймаа хоёр нэг тортой чихэр, жимс, сүү зэрэг зүйлс аван хоёр хөгшнийд оров. Эмгэн ихэд мишээн: - За сайн байцгаана уу, хүүхдүүд минь. Дээшээ сууцгаа яасан үзэгдэж харагддаггүй хүүхэд вэ, чи чинь. Эмгэн их л дотночилон хүлээн аван цай аягалан хийж өгөв. Цэцэгдэлгэр хэсэг чимээгүй суусан аа: - Би ажилд орсоноос хойш танайхаар орж гарч чадсангүй, голдуу орой тарах юм аа эгч минь.

- Тэр тэгнэ дээ. Аргагүй биз дээ, ажил гэр гээд. Бид хоёр ч яахав байдгаараа л байна. Өвгөн хэвтэрийн дэглэм барьж байгаа. Өндөр настай хүн хөлөө хугалж гэмтээчхээр өөрөө зовдог юм байна даа, хүүхээ ... Өнөөдөр харин манай бага хүү ирээд бөөн баяр. Өвгөн хүртэл өндийгөөд өвчнөө мартаад сууж байна, зайлуул... Чи нээрээ манай хүүхдүүдийг хараагүй байх аа.

- Үгүй ээ, хараагүй.

- Өө тийм. Урнаа мэдэх юм байна. Урнаа манай дунд хүүтэй нэг анги байх шүү. Манайх чинь гурван хүүтэй, ганц охинтой айл .... Бага хүү маань хөдөө ажилладаг, уурхай гэсэн байх шүү.  Гэрийн бараа харахгүй хүн байх юм байна шүү дээ.

- Өө тийм үү.

- Энэ охин чинь хэн билээ?.

- Аан, манай ажлын найз Энхриймаа гэдэг юм. Эмгэн их л нухацтай төв болон Энхриймааг харав. Цэцэгдэлгэр ч эмгэнийг ажаад авав. Удалгүй хаалга дуугарч бор царайтай өндөр залуу 40 бетонтой ус мөрөлөн орж ирээд гал зуухны өрөөнд оруулав. Удалгүй гал тогооны өрөөнөөс гарч ирэн:

- За сайн байцгаана уу, манайд зочид иржээ.

- Өө, нээрээ хүү минь танилц. Энэ манай урд айлын хүүхэн нэр нь ..........хоёулаа хүртэл танилцаагүй юм байна шүү дээ .....

- Тиймээ танилцаагүй юм байна. Намайг Цэцэгдэлгэр гэдэг ...

- Намайг Хоролсүрэн гэдэг юм. Ахыг чинь Цэндхүү гэдэг юм. Намайг Хорлоо эгчээ л гэж бай. Энэ миний хүү Бумцэнд ....... Бумцэнд ээжрүүгээ харан: Би дүүгийнд очлоо.Өнөөдөр намайг ирээрэй гээд уриад байсан. Оройтвол тэндээ хоночихно оо. Аавд битгий 100 гр татуулаад байгаарай.

- Өвчнөө дарах гэж л хааяа .... ямар хэтрүүлэх биш дээ..

- Таны өвчин дарах арга ч дээ... Хүний дэргэд хэлэхээс санаа зовмоор юм ..За баяртай ..... гээд гараад явав. Эмгэн инээвхийлэн хоёрын хоёр залуухан бүсгүй байхад үгийн зөрөөгүй гараад явчихдаг манай энэ хүн шиг эр байх уу. Эхнэр ав гээд ер үгэнд орохгүй юм. Ийм нэг хүүтэй. ..

- Залуу хүнд үерхэж нөхөрлөдөг эмэгтэй бий биз. Та юунд нь санаа зовох вэ дээ. хэ хэ хэ

- Тийм бол сайн л байна. Ингэхэд танай охин Баярцэцэг үгүй мөн мундаг охин юм аа. Бид хоёрт тус дэмтэй гэж яана аа. Өдөр хааяа орж ирээд л эмээ юу хийх вэ гээд л энэгүүр эргэлдчихэнэ шүү дээ.

- Тийм үү. Манай охин уг нь их бүрэг талдаа. Танихгүй хүнтэй барагтай юм дуугарахгүй хүүхэд байгаа юм, сонин юм аа.

- Үгүй ээ, тийм биш. Ёстой хөөрхөн охин. Аяга, таваг угаана. Хоол хийхэд туслана.Хааяа нуруун дээр хүртэл дарж өгдөг юм. Энэ өвгөнтэй их яриа нийлнэ ээ. Нээрээ өвгөнтэй уулзаад яв. /жижиг өрөө рүү заав. Цэцэгээ өвгөний өрөөнд оров. Өвгөн ханиалгангаа Цэцэгээ рүү харан:

-Сайн байна уу? Баярцэцэгийн маань ээж үү.

- Тийм ээ. Таны бие сайн уу.

- Яахав дээ хө. Янзандаа хүүхээ. Хөдөлгөөнөө хориулаад л хэвтэж байна, ах нь. Баярцэцэг маань хурууны үзүүрт хааяа зарагдах юм. Насандаа баймгүй сүрхий охин шүү.

- Ашгүй дээ. Би гэртээ хоёр хүүхдээ үлдээгээд явдаг болохоор санаа зовоод байдаг юм. Танайд орж ирдэг гэж сонсоод баяртай байна аа. Манай охин чинь уг нь бүрэг л хүүхэд байгаа юм. хэ хэ.

- Муу золигийн хүүхдүүд ач нарыг маань ер харуулахгүй юм. Ирлээ ч тогтохгүй золигнууд бий. Өнөө хүү хэзээ ирэх вэ. Миний дүү хүү энэ ойрхон сургуульд захирал гэж сонсож байсан юм. Намар ах нь нэг ярина аа.

- Яасан сайн юм ах минь баярлалаа. Би намар яая даа гэж бодож байлаа. Хүү маань намар хичээл эхлэхээр ирнэ дээ. Одоо цагт танил талгүй хүний гар дээр юм тавихгүй бол болдоггүй юм шиг ээ. Мөнгө төгрөг нь яах вэ. Та хэлнэ биз, дүү нь яаж зүгээр байхав.

- Хөгшин хонины насгүй надаас юм харахгүй байлгүй. Харлаа ч алдас болно биз, муу золиг. Тэр яахав охин минь ... Харин нэг 100 татчихвал ..... “Хүү чинь чамд битгий өг гэсээн. Чи эрүүл байхдаа архи бараг амсдаггүй байсан. Харин одоо жаахан хүртээд байгаа шүү” хэмээн эмгэн загнах аядан өрөөнд орж ирэв. Цэцэгдэлгэр, Энхриймаа руу харан “За, орцгоох уу даа. Эгч минь тогны мөнгө хэд гардаг вэ. Хэлж байгаарай адилхан амьдралтай улс.

- За, юухэв хүү минь хэрэггүй. Хааяа орж ирж байгаарай хүүхдүүдээ. Энхриймаа байшингаас гаран хурдан,хурдан алхан гэрт орж ирээд инээдээ барьж чадалгүй тас тас инээв.

Цэцэгээ гайхан: - Чи чинь яаж байна аа. Хүн цочоочих юм .

- Энэ эмгэн чинь харин хөгжилтэй хөгшин байх чинь. Чамайг жижиг өрөөнд орсны дараа төрсөн жил, өдөр асуугаад “Болох юм байна ч гэх шиг, ирж бай ч гэнэ үү” хэхэ үзэж хардаг юм уу, хаашаа юм бэ. Бодвол хүүтэйгээ суулгах нь л дээ .. хөх инээд хүрчихлээ...

- За хөгшин хүн яахнав дээ. Хөөрхий минь, чи таалагдсан юм байгаа биз. Угаасаа чамайг их хараад л байсан .......

- Дахиж би энэ айлд чинь орохгүй шүү .. эвгүй юм бэ. Нээрээ дээр үед ингээд л суулгадаг байсан байх даа...ха ха.

- Тийм биз, одоо ч суулгадаг газар байдаг биз хэ хэ ....

- Амар, амар хэ хэ ...

-За за, эртхэн унтая. Баярцэцэгийгээ өвөртөлнө өө. Баярцэцэг аяга, тавгаа угааж дуусаад ор засав. Цэцэгдэлгэр охин руугаа харан миний охин хойд айлын өвөө, эмээгийнхээрээ өдөр бүр ордог юм уу.

- Үгүй ээ хааяа л ... эмээ дэлгүүр гарах ийш тийш явахдаа намайг дууддаг юм аа. Өвөөг харахаар өрөвдөөд байдаг юм, босож чадахгүй. Та битгий орж бай гэвэл би дахиж орохгүй ээ.

- Үгүй дээ. Харин тусалж бай. Тэр хүүг нь мэдэх үү. Нэг залуу ...

- Аан Бумаа ах уу. Өнөөдөр манайд ус авч өгсөн бас бид хоёрт чихэр авч өгсөн. Эмээ, өвөөдөө тус болдог сайн хүүхдүүд гэжбайна лээ. “Охин оо” гээд эгч бас ирдэг. Тэр эгч аймар ааштай дээр өвөөг загнаад байсан, би ойлгоогүй ээ.

- Миний охин хамаагүй юм сонсож болдоггүй юм шүү. Гэртээ орчихож байгаарай.

- Ээж. Баянмөнх өвөө, эмээтэй гоё байгаа байх даа. Эмээ танд л аашилдаг болохоос надад хамгийн сайн ... За за унтлаа. Хайртай шүү...

Цэцэгдэлгэр гэрлээ унтраан бодох зуураа нээрээ Баярцэцэг өвөө, эмээ дээрээ өссөн төдийгүй тэднээс л ийм сүрхий хэрсүү ухаан, ажил ч хийчээнгүй чанар гээд олон зүйл сурсныг сая ухаарав. Үнэндээ хамгийн их эмээ, өвөөгөө санаж буй хүүхэд нь Баярцэцэг гэдгийг мэдэв. Тэрбээр ээжид нь муу хандах эмээгээ дотроо үл мэдэг санавч өөр айлын эмээгээр тэр сэтгэлээ орлуулж буй нь энэ гэдгийг ойлгожээ. Цэцэгдэлгэр санаа алдан зүрхээ даран бодолд автана.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997

Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021

Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034

Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048

Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060

Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312

Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127

Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143

Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148

Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160

Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177

Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199

Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232

Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
“Ulaanbaatar Music Festival 2025”-Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Нямхүү.У (66.181.161.3)
    Сайн байна уу би танай энэ өгүүлэг амтархан уншдаг юм аа өдөр бүр оруулж байвал сайн байна баярлалаа
    2020 оны 09 сарын 11 | Хариулах
  • Oyun (202.55.188.93)
    12 ni hezee oroh we bayrallaa
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Ариунаа (66.181.161.116)
    6 орсон байна маш их баярлалаа
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
    • Нацагням
      6 ороогүй бна
      2020 оны 06 сарын 26
  • Доржханд (66.181.161.105)
    Үргэлжилэл хэзээ орох вэн
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.188.86)
    Баярлалаа. Сайхан зохиол байна. Үргэлжлэлийг нь хэзээ оруулах вэ?
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • otgoo (66.181.161.38)
    goy zohiol bnaa vrgejiliin unshi yumsan
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Одгэрэл (66.181.161.95)
    Сайхан зохиол байна амжилт хүсье үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна баярлалаа
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Batsvkh (66.181.161.29)
    Goe yumaa vrgeljiliin unshimaar bna
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.17.14)
    Сайхан зохиол байна дараагийн хэсгийг хүлээж байна Амжилт
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Saraa tuya (202.55.188.93)
    Saraa daraagiimhiin unshmaar bn
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.116)
    Bauyrllaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.90)
    Баярлалаа. Сайхан зохиол бна.Үргэлжлэлийг хүлээнээ.
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.100)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Оки Оки (202.126.89.166)
    Баярлалаа. Маш гоё зохиол болжээ. Дараагийн үргэлжлэлийг уншихыг тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Tyngaa (66.181.161.113)
    Bayrlalaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Enhee (66.181.161.111)
    Bayrlalaa saihan zohiol bna urgeljleliig ni huleej baiy.
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Enhee (202.126.90.34)
    goe zohiool bn bayrlalaa
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Бадрах (103.57.93.218)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Moogii (175.192.121.119)
    Goe zohiol bn
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Chimegee (64.119.25.105)
    Saihan zohiol bn setgel neg l goe
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.38)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Вилгээ (66.181.161.104)
    Үргэлжлэл нь хэзээ орхын бол
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • пүрэвсүрэн (66.181.161.32)
    Saihan zohiol bn shv bayrlalaa
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Тайвнаа (66.181.161.61)
    Оюуны амралт болсон сайхан зохиол бичсэнд баярлалаа.
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • E (203.91.115.47)
    Goe ogvvleg bna daraagiihan tesen yadan unshihiig hvleej bna
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Amar (66.181.161.54)
    daraagiin hesegn hezee oroh we
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Battsetseg (66.181.161.124)
    Bayrlalaa. Tesen ydan hvleej bn.
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • сөрөх (176.48.92.18)
    таатай юмаа
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Baasansyren (103.10.22.106)
    Yneheer saihan ogyylleg bna bayrlalaa daraagiinh ni hezee oryylah be unshmaar l bna hyrdhan
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Tamiraa (103.140.11.159)
    Ymar goe ym be 4 hurdan oruulach
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Хорлоо (202.126.89.105)
    Баярлалаа ямар гоё.бичээ вэ амжилт хурдан бичээрэй
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Цэрэнлхам (202.55.188.38)
    Баярлалаа өнөөдрийнхөө өгүүллэгийг уншиж сайхан мэдрэмж төрлөө баярлалаа таньд дараагийнх нь уншихыг маш их хүсэж байна амжилт
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Уржигдар 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Уржигдар 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Уржигдар 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Уржигдар 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Уржигдар 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК