Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-8

2020-6-27
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Хэд хоногийн өмнө охин нь ирээд аваад явчихсан баярлалаа Бумаа ахаа.

- За тэгээд хичээл сурлага нь сайн уу?

- Сайн сайн. ...

- Та энд хэд хонох уу?

- Ах нь 14 хоноод буцна аа.

- Шинэ жилээр байхгүй юм уу?

- Харин тэгж л таарах нь хэхэ.

Энхриймаа руу хэсэг харсан аа:- Та сайн байна уу?

- Сайн сайн.

- Манай гэрийн түлхүүр хаана байгаа бол энд....

Баянмөнх ухасхийн “Энэ байна. Танай байшин аймар хүйтэн байна лээ. Харин усыг чинь хөлдчихнө гээд хэргэлчихсэн. Би аваад өгөх үү?”.

- За яах юм бэ, миний дүү. Дараа уулзая гэсээр гарч явав.

Баярцэцэг, Баянмөнх хоёр хичээлдээ явсан хойно. Бумаа дахин орж ирэв. Энхриймаа руу харсан аа:

- Би усанд явах гээд. Хоосон сав байвал өгөөч. Та Цэцэгээ эгчийн дүү юу?

- Аан баярлалаа. Тэр хоёр савыг аваад яв. Тийм ээ, ажлынх нь дүү нь, үгүй ээ найз нь ... Ханиад хүрчихээд Баянааг харах хүн байхгүй. Тэгээд л энд...

- Аан цуг амьдарч байгаа юм уу.

Бумаа гэрээс гараад явчихав. Энхриймаагийн хувьд эрэгтэй хүнтэй ярилцах нэг их тааламжтай биш байгаа тул түүнийг яасан ч хэрэгт дуртай тэнэг залуу вэ мэтээр бодно. Цэцэгээ харин ажил дээрээ шинэ жилийн уур амьсгал оруулах гэж саа өлгөн бас гацуур засч, ажлаараа бужигналдан юм хийцгээнэ. Төрөө ч болон тэдний ажлынхан нь цугтаа шинэ жил тэмдэглэхээр болсон тул мөн л чимэглэл саа таазнаас өлгөлцөн зогсоно. Салбарын эрхлэгч Бундмаа авгай Цэцэгээг өрөөндөө дуудан суулгаад:

- Ингэхэд Энхрий танайд байгаа юу?

- Тиймээ манайд байгаа..

- Цаад чинь ажил хийж байна уу?

- Үгүй ээ одоогоор манайд л байгаа ...

- Аан за за .. Буцаад эндээ орвол ор гээрэй. Шинэ жилээр урьчих. Энд бас ч үгүй олон жил ажилласан хүн шүү. Тэр нэг гөлгөр залуу нь хэн билээ дээ.

- Бүрнээ юу?

- Тиймээ нүдэнд хүйтэн, гөлдийчөөд л. Аан, нээрээ мартах нь. Чи чинь хэдэн хүүхэдтэй билээ.

- Гурав

- Манайх ажилчдынхаа хүүхдүүдэд жил бүр бэлэг боодог юм. Мартчихна аа авчих наадхаа...

- Баярлалаа танд ...

- Зүгээр дээ ... Бундмаа авгай их ширүүн харцтай. Яхир чанга хүн дээр нь ааштай гэгддэг болохоор Цэцэгээ нэг их үнэлдэггүй байсан ч харин өнөөдөр түүнийг гайхсан уу, эсвэл баярласан уу. Цаанаа их сайн хүн шиг санагдаад ирэв. Төрөө Цэцэгээг дуудан гацуурандаа тоглоом хамт өлгөнгөө.

- Танайд байгаа юу?

- Хэн тэр вэ. Аан байгаа.

- Энийг өгчихөөрэй. Намайг өгсөн гээд хэлээд яах вэ.

Халаасанд нь юм хийв. Цэцэгээ ажлаа таран хормогчоо тайлж, халааснаасаа Төрөөгийн өгсөн зүйлийг харвал мөнгө байв. Гэхдээ нилээн их мөнгө ... Цэцэгээ бодон бодсоор арай энэ хүүхэн нөгөө яриад байсан .... Арай үгүй байлгүй дээ. Төрөөд мөнгө хэлнэ гэж хэзээ ч байхгүй. Энэ ямар учиртай.... гэх зэрэг олон юм бодож амжив . Цэцэгээ гэртээ ирж хүүхдүүддээ бэлгээ тараав.

Баярцэцэг: - Өнөөдөр ямар их бэлэг авч байна аа. Бумаа ах авчирч өгсөн, манай найзууд бас надад бэлэг өгсөн. Одоо таны ажлынхан гээд л өдөр болгон ийм бол гоё оо.

- Бумцэнд ирсэн юм уу?

- Тийм ээ, таны дараа орж ирсэн бас машин авчихсан байна лээ. Та сая харсан уу?

- Тийм ээ, Дэлгэрбаяр ах нь ирж гэж саналаа.

Энхриймаа ам нээн: Энэ хэд л Бумаа ахаа, Бумаа ахаа гээд сүйд л байна лээ.

- Бумаа ах Энхриймаа эгч рүү хараад гөлөрчихсөн ш дээ. Ёстой инээдтэй, хэхэ.

- За за, хүүхэд байж юу яриад байгаа юм бэ. Эгч нь царайлаг болохоор л... чи том болоод угаасаа ойлгоно оо.

Энхриймаа инээмсэглэн Цэцэгээ ч инээд алдав. Цэцэгээ хоолоо идээд Энрхиймаатай орон дээр суун: - Ингэхэд Бундмаа авгай чамайг асууж байна лээ.

- Яах нь уу. Танайд гэдсээ гайхуулаад хэвтэж байна уу гэж асууж байна уу?

- Үгүй дээ. Чамайг ажилдаа хэзээ ч орж болно шүү гэж хэлүүлсэн.

- Аан авгай газардчихаж л дээ. Сайн ажиллах хүн байхгүй эсвэл шинэ менежер нь мөнгөнөөс нь хумслаад байгаа юм байна л даа.

- За, чи яах гэж ингэж байдаг юм. Хөөрхий сайн санаж л тэгсэн биз. Үнэндээ чи хамаагүй бол хамаарахгүй шүү дээ. Олон жил цуг байсан хүмүүс ийм юм байх шүү дээ. Харин...

- Юу гэж байна өөр...

- Төрөө чамд юм дамжуулсан, энэ...

- Энэ чинь юу вэ. Мөнгө байна. Яахаараа надад ийм их мөнгө...

- Харин наадхыг чинь л асуух гээд байна. Чи бид хоёр ярилцсан шүү дээ. Чи арай нөгөө...

- Үгүй дээ. Арай ч дээ. Би тийм байсан ч... арай ч Төрөөгөөс мөнгө асуухгүйг чи мэднэ биз дээ...

- Тийм л дээ. Харин гайхаад л...

- За байз өнөөдөр хэдэн билээ.

-Арванхоёрдугаар сарын 4.

- Аан, бүр мартчихаж. Банкны мөнгө төлөх юм байна. Хэд хэдэн удаа Төрөөгөөс зээлж хийж байсан юм. Намайг ажилгүй болсныг бас гэрийн асуудлыг бага сага мэддэг болохоор туслаж байгаа юм байна л даа...

- Тийм байлгүй дээ. Би чамайг бодлоо өөрчилж гэж айлаа. Тэгээд хэзээ тушаах юм.

- Харин ээ ..

-Чи буцаагаад өгчих өө. Бүр болохгүй, аргагүй болвол надад зараад болгочих хэдэн юм бий. Төрөөгөөс яаж мөнгө авах вэ дээ. Чи бодоод үз дээ.

- Тийм ч юм уу. Өөрөө мэд дээ.

-Би аваачаад л өгчихье... Найзад нь ч хэдэн юм бий. Энэ удаа надаас зээл дээ. Тэр нь дээр байх. Цэцэгээ Энхриймааг өрөвдөвч Төрөөгийн сайхан сэтгэлийг үнэхээр ойлгож бас хүндэлж байлаа. Удалгүй Бумаа орж ирэв.

- Сайн уу, Цэцэгээ эгчээ.

- Сайн сайн уу. Чи чинь овоо хүмүүжээ юу даа. Цэцэгээ хөгшөөн гэх нь холгүй байсан хүн.

- Та чинь эхлээд үе юм шиг л харагдаад байсан даг. Гадаа ч хүйтэрч байна шүү.

- Хөлдүү байшин халах гэж удна даа. Чи ингэхэд аав, ээж дээрээ очоогүй юм уу?

- Маргааш очно оо. Айлд байхаар тухгүй ээ... Гэртээ амар байдаг юм.

- Хоол ид, хэзээ буцах вэ?

- Удахгүй буцна аа. Бумаа хоол идэж дуусаад гарав. Цэцэгээ инээмсэглэн:

- Нээрээ чамайг үе үе хараад жигтэйхэн мэдэгдлээ. Баярцэцэгийн хэлдэг үнэн байжээ.

- За боль доо. Эрэгтэй хүн бодохоос дургүй хүрч байна. Энхриймаа орондоо ороод эргэж хараад хэвтээд өгөв. Цэцэгээ инээмсэглэнгээ Баянаа руу харан “Миний охин цэцэрлэгт явах уу”. Баянаа толгой дохив. “Дулаархаар охиноо цэцэрлэгт өгнө өө. За нааш ир, хоёулаа унтаж амрая. Баянмөнх өө, одоо унт даа миний хүү. Шинэ жилийн концертонд орсон гэсэн үү. Ямар хувцас юу хэрэг болохоо эртхэн хэлээрэй. Ээж нь мартчихна шүү”.

Баянмөнхийн нүүрэнд гэрэл тодрон “За, ээж би багшаас асууж байгаад хэлнээ”.

Ийн нэг өдөр өнгөрч унтацгаав. Өглөө Цэцэгээ эрт босдогоороо босч Баянааг үнсээд ажилдаа явахаар гарахдаа Энхриймааг сэрээн:

- Хүүе, унтаахай минь 7-нд ажлын шинэ жилтэй. Чамайг бүгдээрээ ирээрэй гэж байна лээ шүү. Аа бас нөгөө дансаа өгчих хэдийг хийх юм бэ. Би өдөр заваараа хийчье.

- За яах юм бэ. Найз нь болгочихно.

- Алив ээ... Ажилтай болохоороо заавал буцааж өгөөрэй. Угаасаа би заавал авна, санаа зоволтгүй. Олон юм бодоод байвал урагт муу шүү. Энхриймаа Цэцэгээд дараа болж байгаа юм шиг санагдавч түүний сайхан сэтгэл өөрийг нь гэсэн зүрх сэтгэлд нь нялхарч ойрын хэдэн жил амсаагүй халамж хайрыг мэдрэх шиг санагдана.

Цэцэгээ явж Баянмөнх, Баярцэцэг хоёр ч хичээлдээ явав. Өдөр болж Баянаа, Энхриймаа хоёр хоол хийж идээд Энхриймаа үлгэр уншиж өгөн Баянаа ч өдөр унтдагаараа унтаад өгөв. Хаалга дуугарч Бумаа мөн орж ирэв.

- Сайн байна уу. Манай зурагт гардаггүй ээ. Жаахан зурагт харах гээд л ...

 Энхриймаа Бумаад хоол хийн өгөөд Баянаагийн хажуугаар орон хэвтэв. Нэг мэдэх нь унтчихжээ. Нэг их халууцаад сэрвэл галыг нь өрдөөд түлчихсэн түлээний хайрцаганд мод дүүргэсэн байв. Энхриймаа гайхсангүй. Өнөө Бумааг гэдгийг сайн мэдэж байв. Ийн өдөр хоног өнгөрсөөр Цэцэгээгийн ажлын шинэ жилийн өдөр дөхжээ.

Цэцэгээ ажлаасаа тарж ирээд даашинзаа гарган өмсөж үзэн таргалснаа гайхан толинд харан зогсоно. Энхриймаа дуугүй байсангүй.

- Чамайг таргалсан гэвэл би яах юм болж байна. Гэхдээ наад чинь нэг л бишээ. Зуны өнгө байна ш дээ. Миний энийг өмс, чамд яг таарна.

- Чи өөрөө юу өмсөх юм бэ. Чамайг заавал авчир гэсэн тушаал буулгасан.

- За, би очно оо. Над руу бүгдээрээ ярьсан. Очихгүй бол болохгүй биз. Энэ надад яг таараа ч. Миний бэлхүүсээр орчих юм шиг байна уу?

-За за, тэгвэл баярлалаа. Энэ ямар байна миний охион ....

-Ётой гоё байна аа. Энхриймаа эгчээс хөөрхөн харагдаж байна. –

-Хэн Энхрийг хөөрхөн гээд байна, айн хэхэ.

- Бумаа ах л байхгүй юу. Энхриймаа эгчийг нөхөртэй юу гэж надаас асуусан. Би үгүй гээд хэлчихсэн чинь инээгээд л байна лээ хэхэ. Энхриймаагийн нүүр нь улайн “Дараа асуувал нөхөртэй гэж хэлээрэй. Нээрээ өдөр орж ирээд л зурагт хараад суучих юм. Эвгүй гэдэг нь. Жаахан юмтайн болов уу. Уг нь тус ч залуу л даа”.

- Чамд дурласан биз, яахав дээ. Дурлал буруугүй ээ гэж ...

- Чи ингэхэд хэдэн хар юмтай нийлж шинэ жил тэмдэглэнэ гэсэн биш бэлдээд жигтэйхэн болж байна аа.

- Өө за за, сөрсөн базаа юу, хэхэ. Анх удаа л даашинз өмсөж хундага тулгах гэж байгаа хөдөөний эгэл бүсгүй хөөрөлгүй яах вэ дээ. Харин Төрөөтэй юу ярихаа л сайн бод ...

- Би юу ярих вэ дээ. Бүх зүйл ард өнгөрсөн. Угаасаа ч нийлэхгүй хүмүүс байсан биз ... Тэр яах вэ. Одоо санаа зовоод байх ч юу байх вэ. Ирэх ондоо эрүүл энх амаржих талаар л бодож сууна.

- Миний найз чинь бүр мөсөн өөрчлөгджээ, сайн байна ..

- Найз нь чам дээр ирээгүй бол энэ хүүхэд аль хэдийн байхгүй болох байсан биз. Харин Баянаагаа харах болгонд чамайг хүүхдүүд дээрээ орой болгон ирэхдээ ямар аз жаргал мэдэрдэгийг харсан юм. Найз нь шийдсээн ....

Цэцэгээ Энхриймааг тэврэн инээмсэглэнэ. Өглөө болж Энхриймаа ажилдаа явж Энхриймааг Дэлгэрбаяр дүүгээ ирсний дараа ардаас ирэхийг захив. Үдийн алдад Дэлгэрбаяр ч ирж Энхриймаатай мэндлээд:

- Би ч ажил зав олдохгүй, муу эгчийгээ харж хандаж чадахгүй юм. Энэ хэдэн дүү нартаа их л санаа зовох юм. Харин өөрийг чинь байгаа гэж дуулаад баяртай байгаа шүү.

- Зүгээр дээ. Хэн хэндээ тус болоод л амьдарч байна даа.

- Та хоёр тухтай сууж байгаад ирээрэй. Бид хэд алзахгүй ээ. Дүү нараа ч их санаж шүү ... Сайхан баярлаарай.

Энхриймаа хэрэндээ гоёод гэрээс гарав. Хашааны хаалгаар гарвал Бумаа машинаа асаачихсан зогсож байв.

- Яасан их удав. Би хүлээгээд л байлаа. Алив суучих.

- Зүгээрээ баярлалаа.

- Цэцэгээ эгч дааруулж болохгүй. Өөрийг чинь аваад ирээрэй гэсэн юм аа. Суучих аа ...

Энхриймаа дотроо “Энэ Цэцэгээг дээ” гэсэн юм бодоод машинд суун хөдлөв. Нэг их явахгүй ойрхон тул хэсэг яваад л хүрээд ирэв. Харин яг ирэх мөчид Бүрнээ ажлынх нь урд машиндаа байж таарав. Энхриймааг буух зуур машинаасаа буун ирээд Энхриймааг татан алгадчих шиг болов. Бумаа гайхан машинаасаа буув.

Бүрнээ их л ууртайгаар: - Чи муу гичий ингэж явдаг юм биз дээ. Чамайг ирнэ гэж би яг мэдсэн юм аа. Эрийн өвөр дамжаад л явна уу. Чи муу тэгнэ л дээ. Угаасаа тийм л байсан биз дээ.

Энхриймаа уйлахаас өөр юм хэлсэнгүй. Бумаа саяхан машинд явахдаа Энхриймаагийн жирэмсэнг мэдсэн тул Бүрнээг барьж аван заамдаад....

- Чи ингэхэд хэн бэ. Яаж байгаа юм бэ. Гарыг чинь хугалахаас өмнө эндээс зайл...

- Чамд хамаагүй халтар баньд минь. Энэ гичийтэйгээ сайхан жаргаарай мэдэв үү. Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй л байна даа. Бумаа тэснэ тэснэ гэхэд тэссэнгүй. Тэглээч Бүрнээгээс хавь илүү өндөр бие хаатай хүн тул нэг л дэлсэв. Бүрнээ хамраа даран босохгүй хүүхэд шиг тийчлэн гонгиноно. Бумаа улам уурлан дээрээс нь хөлөөрөө дэвсэж эхэлтэл Төрөө болон түүний ажлын залуус ирж салгав. Цэцэгээ гүйн ирэн Энхриймааг сугадан ажил руугаа орж Бундмаа эрхлэгчийн өрөөнд оруулав. Бумаа уураа барьж ядан “Газрын бэтгэ минь. Өнөөдөр амьд үлдсэндээ баярлаж яваарай” гэх зэргээр хараал урсгана. Бүрнээ цагдаа сэргийлэх гэж дөвчигнөж гарав. Төрөө Бүрнээг аргадсаар байж нэг юм явуулав.

Төрөө Бумаа дээр ирэн: - Чи ч ууртай залуу юм аа. Хүн алчихвал яаана.

- Ийм юмнуудыг алвал таарна даа .

- Чиний зөв. Гэхдээ чи шоронд бүх насаа элээнэ дээ. Нэг цохиход л хангалттай байсан шүү дээ. Хэтрүүлчих шиг л боллоо.

- Энэ одоо хэн юм бэ. Уураа барьсангүй. Баярлалаа салгасанд, үгүй бол наад чинь гай болох байж.

- Энхриймаагийн найз залуу нь ... Цагдаа гэж баахан дөвчигнөлөө. Би бага сага танидаг тулдаа явууллаа. Дахиж чамтай муудалцахгүйгээр хаширсан болохоор дахиж битгий зодоорой. Ийм юмнууд гай болдог юм. Бумаа юу ч дугаралгүй машинаа асаан гэрийн зүг яваад өгөв. Харин нөгөө талд Цэцэгээ Энхриймааг тэврэн:

- Муу новш чинь хаанаас гараад ирэв ээ. Алив наашаа хар даа. Битгий уйл даа. Одоо ирдэг юм бол найз нь чамайгаа хамгаална ойлгосон уу. Бундмаа авгай юу ч дуугарахгүй гараад явчихав. Энхриймаа сая нэг тайвширч “Бумаа, Бумаа надтай ирсэн. Тэр Бүрнээг ...”.

- Тийм ээ, харсан. Одоо байхгүй гэртээ харьчихсан. Төрөө ч бас гарч ирсэн. Бүрнээ дахиж ирэхгүй ээ. Би Төрөөд хэлчихнэ, ухаантай залуу болохоор зодоон зохионгүй аргалчих байх аа.

-Гэхдээ Бүрнээ яаж тэгж хэлж чадаж байна аа. Муу новш .... \уйлав\. Шинэ жилийн үйл ажиллагаа хэсэг хойшлов. Энэ нь Энхриймаагийн сэтгэл санааг өргөх гэж цаг хугацаа орсныг илтгэнэ. Энхриймаа хэдий дургүй байвч түүнийг гэсэн хамт олон найз нөхөд нь үнэхээр зүрх сэтгэлээсээ хайрлахыг хараад саяны болсон явдлыг мартахыг хичээн шинэ жилийн үйл ажиллагаанд инээмсэглэн ширээнд суув.

Хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байв. Энхриймаа нилээн тайвширан инээмсэглэн сууна. Цэцэгээ Төрөөг ирэхийг хараад түүний хажуунаас босон бүжиглэхээр явав. Төрөө Энхриймаагийн хажууд суун: - Сайн байна уу. Чи зүгээр биз дээ. Би .... би ...

- Сайн зүгээрээ... Надтай ирсэн залуу яасан ...

- Бүрнээгийн хамар хугарчих шиг болсон ...

- Чи хэдэн төгрөг өгсөн бэ. Тэр мөнгө өгөхгүй бол явах хүн биш дээ. Хэрэв хамар нь хугарсан бол бөөн л юм болох байсан.

- Тэрийг заавал мэдээд яах вэ. Харин тэр залуу хэн билээ. Овоо чанга гар байдаг шүү.

- Чи бас сонирхоод байна уу. Юу гэж бодно тэрүүгээрээ л бод. Миний хэн ч байж болно.

- Ойлгомжтой, чи яагаад миний өгсөн мөнгийг аваагүй юм бэ. Зээл чинь ....

- Дахиж битгий тэгээрэй ... Хоёуланд нь ярих юм байхгүй болсон. Би ямар байдалтай, яасан байгааг чи харж байна шүү дээ.

- Би гэхдээ чамайг биш ээ, чамд...

- Уучлаарай, би гарч бүжиглэлээ ... Сайхан баярлаарай.

Төрөө архинаас нэг том балган босоод ширээндээ очиж суув. Энэ үдэш үнэхээр сайхан үдэш байв. Бүрнээг эс тооцвол мартагдашгүй орой болж өнгөрөв. Цэцэгээ Энхриймаа хоёр гэртээ харихаар гарахаар болов. Харин Төрөө ухаангүй согтож тасарчихсан байв. Цэцэгээ Төрөөг гайхан:

- Хүүе, энэ чинь уудаггүй хүн яаж байна аа. Тасарчихсан байна шүү дээ. Гэрийг нь мэдэх нь хүргэж өгөөрэй. Залуусаа, хүүе...

Найрлаж байгаа залуусын хамгийн залуу хүү “За, эгчээ. Би хүргэж өгнө өө. Санаа зоволтгүй, болгоомжтой хариарай” гээд үлдэв. Цэцэгээ, Энхриймаа хоёр гарвал үүдэнд нь мөн Бумаа зогсож байв.

Тэрбээр инээн:- За эгч сайхан баярласан уу?

- Тийм ээ, сайхан. Чи ингэхэд энд юу хийж байгаа юм бэ.

- Аан, халтууранд яваа даа. Нэгэнт харих гэж байгаа болохоор та хоёрыг хүлээгээд “За алив сууцгаа. Цэцэгээ уриалгахан ашгүй дээ баярлалаа. Энхрий сууяа харья. Ямар хар элэгийн хүмүүс биш нэг хашааныхан шүү.

Энхриймаагийн санаа нь зовсон ч Цэцэгээг даган суув. Энхриймаа хэсэг яваад тэвчилгүй:- Уучлаарай, өнөөдөр тийм юм болсонд. Уг нь тэр манай найз...

- Мэдсээн санаа зоволтгүй дээ. Харин жаахан хэтрүүлчихсэн бололтой. Чамд дугаар нь байхгүй биз. Уучлалт гуйхгүй бол бид хоёрыг буруу ойлгосон юм шиг байна лээ. Бодоод байхад найз бүсгүй нь нэг залуутай машинтай ирэхээр хэн ч уурлах байх аа. Би л түргэдчихэж.

- Зүгээр дээ санаа зоволтгүй би ойлгуулаад хэлчихнэ. Энэ явдлаас хойш дахиж тэдний гэрт Бумаа орж ирсэнгүй. Тэгээд ч удалгүй ажилдаа буцжээ.

Бүрнээ ч бас сураг тасран алга болов.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

Бүтэн унших

Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997

Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021

Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034

Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048

Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060

Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312

Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127

Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143

Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148

Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160

Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177

Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199

Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232

Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Enhdr (103.229.120.112)
    Taalagdlaa
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.32)
    Saihan zohiol bn daragin vrgeljlelig hvlej bn
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Tseegii (202.55.188.34)
    Yamar shan zohiol ve shimten shimten unshlaa daraagiin hesgiig tesen yadan huleej bn bayarlalaa
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • gombo (66.181.161.70)
    Enhriimaa tsetsegee 2iin ner soligdson bain. Goy zohiol shvv amjilt
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Hongorzul zulaa (66.181.161.32)
    Сайхан зохиол бна шимтэн уншилаа дараагийн 10-г хэзээ оруулах вэ? Маш их баярлалаа
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Цэвэлээ (202.55.188.91)
    Сайхан зохиол байна баярлалаа шимтэн уншиж байна даа
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Мөөгөө (202.55.188.92)
    Эхний хэсгүүдийг хаанаас унших вэ
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.187)
    Үргэлжлэлээ оруулаачээ
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
    • ymar goe zoxiol ve bayrlalaa 6gaas xoish unshlaa exnii xesgiig xaanaas unshij bolox ve
      2020 оны 06 сарын 28
  • Bymbaa bymbaa (202.55.188.38)
    Vnheer goe vrgeljilel hezee oroh we
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • jargalmaa (103.212.117.76)
    goy zohiol bnaa daraariin dugaariig hvleej bna
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Отгон (66.181.161.85)
    таалагдаж бно үргэлжлэлийг нь хүлэж бна
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • ГАриунаа (202.9.46.59)
    Үргэлжлэлийг нь хүлээж бна
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Eegi (66.181.191.188)
    Goe zohiol bn
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • otgonchimeg (66.181.161.28)
    unshih burd uruul setgel 2 durlaad bhin engiin murtluu egel amdiral dund zudurch zutgugj ywaa busguichuudiin amdiral ymar azjargaltai tugsgultei bol gj bodhin .. daraagiin unshih gj yarch bn shuu
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.175)
    Сайхан зохиол бнаа дараагийн хэсгийг нь тэсэн ядан хүлээж бна
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Enhee (66.181.161.50)
    vnheer goy yumaa daraagiin hesgiig hvleej baiy
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.1)
    Bayrlalaa
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Dawaa (203.91.115.51)
    Goy ymaa 9iign huleej bn
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Tsengel (202.126.90.109)
    Daraagiin hesgiig hvleej baiy
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Болд-оргил (202.126.89.47)
    дарагин хэсгүүдийг хүлээж байя
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    vneheer ih taalagdlaa daraagiinh ni hvleej bga shv
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • E. Turbat (66.181.161.76)
    Vnheer goe zohiol bna 9iig hvleej bna bvr dogdlood bna
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • A.Мягмарсүрэн (202.55.188.34)
    Bayrlala 9iig hvleegeel bna shv
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Одноо (66.181.161.104)
    Өдөр бүр дараагийн хэсгийг хүлээдэг болж. Сайхан зохиол байна. Ажлын амжилт хүсье.
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • A'Batdolgor (66.181.161.124)
    9 g niitlerei
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Д.Анхаа (202.55.188.86)
    Би үргэлж уншдаг 9ыг нийтлээрэй
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Ih Saihan zohiol shvv bayrllaa uran bvteeldn undur amjilt hvsie daraagiinh hesgiig tesen yadan hvleej bn
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    9 nodoo 9 n odoo oruulj blh uu
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    9 unshmaar bn
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.47)
    9 н хурдан уншмаар байншүү
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Eegii (66.181.161.46)
    Vneheer saihan zohiol bna odoo oruulj bolhuu 9iig ni
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.118)
    Xen ni xenteigee suuj yaj tugsux bol?
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Гоё шүү үргэлжлэл орохыг нь хүлээгээд л бодоод л байж байды ш дээ.
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Otgonjab (202.55.188.46)
    Yneheer saihan zohiol bainaa bayarlalaa
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.88.222)
    Bayrlalaa saikhan zohiol bna. Amjilt bukhniig husie
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Olonhkvv (202.126.89.116)
    Bayrllaa
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.38)
    bayrllaa
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • J.Uranaa (202.9.46.172)
    Saihan zohiol bna zohiolchdoo amjilt husie
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • тамираа (103.140.11.98)
    9 an oruulach
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.24.166)
    Баярлалаа. Сайхан зохиол байна зохиолчдоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Chimegee (192.82.76.174)
    Mash saihan
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Bayarmaa (202.55.188.85)
    daraagiin.ni hezee tabigdah be
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.44)
    Goe
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Odnoo (202.55.188.34)
    Bayrllaa daraagin xesgiiig tesen ydan xvleej bnaa
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Бадрах (64.119.22.196)
    Бумаа залуу сонирхол татаад л явчлаа шүү
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Хорлоо (66.181.161.118)
    Баярлалаа сайхан зохиол гэр бүлээрээ уншиж байна
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.55.188.84)
    9 hezee oruulah yum be
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.208)
    Дараагийнх хэзээ орох бэ.их гоё зохиол юмаа.
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    daraagiinhiig n hurdan oruulj ogooch
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шүрээ (202.126.89.81)
    Баярллаа 9уншмаар байна
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.64)
    Maш их баярлалаа 9 хэзээ гарах вэBadamtsetseg H B
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • тамираа (103.140.11.98)
    bayralla 9 hurdan oruulacj
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Bilgvvn Anjela (202.55.188.40)
    Bayrallaa
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 мин
  • Унгарыг 16 удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    13 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    26 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    1 цаг 19 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    1 цаг 30 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    2 цаг 10 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    2 цаг 11 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 18 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    2 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 37 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    2 цаг 39 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    2 цаг 40 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 42 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    3 цаг 56 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    4 цаг 0 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    4 цаг 9 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    18 цаг 28 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    20 цаг 39 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК